Э.Эрдэнэжамьяан: Монголын талыг төлөөлж Арбитрийн шүүх хуралд оролцоно

img

Хууль зүйн дэд сайд  Э.Эрдэнэжамьяангаас Арбитрийн шүүхэд дуудагдаад буй Засгийн газартай холбоотой  маргааны талаар дараахь асуултад хариулт авлаа.

-“Хан ресурс” компани олон улсын Арбитрийн шүүхэд манай Засгийн газрыг өгсөн. Эл асуудалтай холбогдуулан Хууль зүйн яамнаас ажлын хэсэг байгуулсан гэсэн. Ямар бүрэлдэхүүнтэй байгуулагдав?

-Засгийн газраас намайг Хууль зүйн дэд сайдаар томилохоос өмнө Арбитрийн шүүхтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан юм билээ.  Хуулиараа Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Баярцэцэг ахална. Миний хувьд уг шүүх хуралд Монголын талаас төлөөлж гэрчээр оролцоно. Өмнө нь би “Хан ресурс” компанийн  манай талтай хийсэн гэрээг дүгнээд  Монголд хохиролтой гэрээ байна. Гэрээний нөхцлөө биелүүлээгүй юм байна гэсэн үндэслэлүүдийг нь гаргаж боловсруулж өгч байсан. Тэр утгаараа Арбитрийн хэрэгт би төлөөлөгчөөр оролцоно. Шүүх хуралд гэрчээр оролцох учраас саяхан Монголын талыг Арбитрийн шүүхэд төлөөлж байгаа “Hogan Lovells” олон улсын хуулийн фирмийнхэнтэй  уулзсан. Миний бодлоор энэ хэрэг Монголын талд шийдэгдэнэ гэж найдаж байна.

-Гэрээний үндэслэлүүдийг  гаргасан хуульчийн хувьд ямар мэдээлэлтэй байна?

“Хан ресурс” компанийн гэрээ бол хатуухан хэлэхэд  залилангийн шинжтэй  гэмт хэрэг гэж хэлнэ. Тус компани манайд их хэмжээний хөрөнгө оруулна гэж гэрээ хийгээд  хэрэгжүүлээгүй. Боловсруулсан ч юм байхгүй явж байгаад хамгийн сүүлд нь нэг газарт  зарсан. Тэр ч гэсэн дорвитой ажил хийгээгүй өдийг хүргэсэн. Тэгэхээр Монголын төр бол өөрийн эзэмшлийн өмчөө буцаан авах ёстой. Тус компанид анх олгосон том талбай ч багассан. Багассан газрыг хөрөнгө оруулагчид өөрсдийнхөө мэдлийн өөр компанид шилжүүлсэн гээд нарийвчлан судлах юм бол олон асуудал бий. Гэхдээ Арбитрийн шүүхэд маргаан нь байгаа учраас  би хэлэх зүйлээ хязгаарлаж байна.  Яалт ч үгүй Монголын талд шүүхийн шийдвэр гарах бүрэн үндэслэлтэй гэж харж байгаа. Энгийн жишээ татахад манай хэн нэгэн иргэн ийм хэрэг өдүүлсэн бол аль эрт залилангийн хэргээр шоронд суучихсан.

-Манай Засгийн газраас нэхэмжилсэн хохирлын хэмжээ нь нэмэгдсэн гэсэн мэдээлэл түгээд байна. Хэр үндэслэлтэй юм бол оо?

-Нэмэгдсэн гэсэн. Тийм үндэслэлгүй юм байж болохгүй. Гаднынхан биднийг доромжилж байгаа л гэсэн үг

-Арбитрийн шүүхэд манай талыг төлөөлж байгаа хуулийн ферм хэр сайн бэ?

-Арбитрийн шүүхэд манай талыг төлөөлж байгаа “Hogan Lovells” олон улсын хуулийн фирм дэлхийд алдартай. Эхний аравт жагсдаг. Энэхүү хуулийн фирм бол ямар ч тохиолдолд өөрсдийн авсан хэргээ нааштайгаар шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Нэр хүндтэй энэхүү ферм  асуудлыг манай талд шийдвэрлэхэд хичээж ажиллах байх.

-Эцсийн шийдвэр гарах хүртэл хэчнээн хугацаа шаардагдах вэ?

-Ирэх арваннэгдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд шүүх хурал болно. Хурлаас өмнөх хугацаанд бид материалуудаа бэлтгэнэ. Монголын талаас оролцох төрийн байгууллагууд үндэслэл, судалгаа нотолгоогоо  яаравчилж өгөөгүйгээс өмгөөллийн үйл ажиллагаанд саад учирч байгаа тохиолдол гарч л байна.

-Хэрэв шүүх хурлын шийдвэр манай талд сөрөг гарвал ямар хохирол амсах вэ монголчууд?

-Хохирол их.  Арбитрийн шүүхээс их хэмжээний мөнгө төл гэсэн шийдвэр гарвал хохиролтой шүү дээ. Гэхдээ миний бодлоор шүүхийн шийдвэр эсрэг гарна гэж бодохгүй байна. Шүүхийн шийдвэр манай талд нааштай гарах гурван том нөхцлийг хэлье.  Анх гэрээ байгуулахдаа “Хан-ресурс” бэлэн  мөнгөөр хөрөнгө оруулна. Түүнчлэн 6 сая ам.долларын зээл олж өгнө гэж гэрээлсэн байдаг. Тухайн үедээ их мөнгө санагдаж байсан байх. Монголын төр ядуу байлаа. Ураны ордоо яаралтай ашиглалтад оруулчих  гэсэн л бодлогтой байж. Энд анхаарал татах  зүйл нь монголчууд маш нууц гэрээгээр оросуудтай хамтран ураны ордоо 1988 оноос ашиглаж ирсэн. Үүнийг  үргэлжлүүлэх  байсан юм. Гэтэл Канадын тэр компани орж ирээд хувиа тохирохдоо оросын талд 33, төрийн өмчид 33, Канадын тал мөнгө оруулж байгаа гэдэг утгаараа 33 хувийг тус тус  эзэмшихээр болсон. Харин жилийн дараа энэ хувь өөрчлөгдөж Монгол, Оросын тал хувиа 21 хувь хүртэл буулгаад үлдсэн хувиа Канадын талд өгсөн. Ингээд Канад давамгайлах хувьцаатай болсон байдаг. Гол нөхцөл нь анх ярьж байсан 6 сая ам.долларын зээл олгоно гэсэн гэрээгээ 35 сая ам.долларын зээл оруулна гэж өөрчилсөн. Энэ мөнгөө олж ирэхгүй бол гарах ёстой. Гэтэл одоо хүртэл гэрээнд зааснаа хэрэгжүүлээгүй.

-"Хан-Ресурс” компанийнхан шүүх  хурлаар  манайд ялагдах өөр ямар чухал үндэслэл байна вэ?

-Ураны ордыг ил болон далд уурхай нээж ашиглана. Ил уурхайг нээхэд 15 сая ам.доллар, далд уурхайд 25 сая.ам долларын хөрөнгө оруулна гэсэн. Гэтэл үүнийнхээ техник эдийн засгийн үндэслэлийг нь 6 сарын дотор боловсруулна гэсэн хэр нь өдгөөг хүртэл таг чиг. Энэхүү үндэслэлээ хугацаандаа боловсруулж батлуулаагүй бол гэрээ цуцлагдах ёстой. Түүнчлэн талууд уурхайг ашиглахгүй хоёр буюу түүнээс дээш жил болбол албан ёсоор гэрээг цуцална гэсэн заалт гэрээнд бий. Өөрөөр хэлбэл Монголын тал лицензээ аваад тцухайн компанийг татан буулгаж гаргана гэсэн үг.  Ийм тодорхой үндэслэлүүд байхад манай Засгийн газраас их хэмжээний мөнгө нэхээд шүүхэд өгнө гэдэг бодит байдалд нийцэхгүй л дээ.

-Арбитрийн шүүхийн маргааны хувьд тодорхой мэдээллийг өгсөнд баярлалаа. Дашрамд асуухад, МАХН-ын Бага хурал яг одоо болж байна. Хурлынхаа талаар ерөнхий мэдээлэл өгөөч?

-МАХН-ын бага чуулган эхэллээ. Бүх орон нутгаас төлөөлөл ирсэн байна.  Хэлэлцэх асуудлаа баталж байна.

Хурлаар танай нам МАН-тай эвсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Энэ талаар ярилцах уу?

-Засгийн газартай байгуулсан гэрээний хэрэгжилтийг заавал ярих ёстой.  Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаар гишүүдийнхээ саналыг сонсоно. Бага хурлаас  шууд энэ намтай эвсэнэ гэсэн шийдвэр гарахгүй болов уу. Миний харж байгаагаар Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар бодлогоо тодорхойлно. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой  хүнийнхээ нэрийг дэвшүүлж гаргах байх.

-Урьдчилсан байдлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодорсон уу?

-Хуулийн дагуу 45 нас хүрсэн. Төр нийгэмдээ танигдсан хүмүүсийн нэрийг л дэвшүүлнэ.Бага чуулганаар гишүүдийн саналыг тодорхой хэмжээнд авна. Түүнээс биш бодитоор тэр намтай эвсэнэ. Энэ  намтай нэгдэнэ гэдгийг бага хурлаар ярилцах боломжгүй. Чуулганы гишүүд намын тухай, гэрээний биелэлтийн тухай нэлээд нухацтай хэлэлцэнэ.   Өнөөдөр эцсийн шийдвэр гарна гэж бодохгүй байна. Цаг хугацааны хувьд ч гэсэн боломжгүй.

-Нэр дэвших боломжтой ямар гишүүд байна вэ?

-Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын Л.Цог зэрэг ард түмнээс дэмжлэг авсан олон хүн бий шүү дээ.

- МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр  О.Цолмон сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл цацагдах боллоо?

-Хэвлэлээр л МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гарч байгаа болохоос биш намын дотор албан ёсоор ярьсан зүйл алга.

-МАН-тай нэгдэх талаар та ямар байр суурьтай байна вэ?

-МАХН болон МАН нэгдэх цаг хараахан болоогүй гэж бодож байна.  Хоёр нам нэгдэх асуудал Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гарч байна гэж ойлгох хүн олон бий. Эвсч нэгдэх асуудал бол нэг удаагийн сонгуулиар хэн нэгэнд  ялалт авчрах гэж жижиг ашиг сонирхлоор холбогдохгүй. Намын лидерүүд, гишүүд бүгд улс орны томоохон эрх ашигт  нэгдэх ёстой гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хоёр нам том эрх ашигт нэгдэж чадвал эвсч нэгдэх асуудал илүү хүчтэй яригдах байх.

-Ардчилсан намтай Засгийн газар байгуулахдаа танай нам бүх шатны сонгуульд хамтарч оролцоно гэсэн гэрээ байгуулсан шүү дээ?

-Тиймээ, бүх шатны сонгуульд хамтарч оролцоно гэж гэрээ байгуулсан. Засагт хамтарсан ИЗНН-ынхан сонгуульд оролцохдоо  АН болон “Шударга ёс” эвсэл аль аль нь үүргээ биелүүлээгүй гэсэн утгатай ярилцлага сонинд өгсөн байна лээ. Үндсэндээ  орон нутгийн сонгууль бол онцлогтой юм билээ. Яагаад гэхээр орон нутгийн намын байгууллага нь өөрсдөө шийдэрээ гаргаж сонгуульд оролцдог учраас намаас чиглүүлэх  боломж хомс.  АН-ын хувьд ч тактикийн хувьд МАХН сонгуульд дангаараа оролцвол  МАН-ын саналыг  хуваадаг  гэж үзсэн байж болно.

-Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо гэрээгээ дагавал АН-тай МАХН хамтарч оролцохоос өөр аргагүй юм биш үү?

-Хамтарч оролцоно. Гэхдээ АН-аас яаж хамтарч оролцох тухай тодорхой болсон юм алга. Манай намын зүгээс АН-д тавих санал бий. АН-аас хамтарч оролцохгүй гэвэл бид гуйж гүйхгүй. Ер нь бол хамтарч оролцох эсэхийг өнөөдрийн бага чуулганаар хэлэлцэнэ. Аль нэг намтай хамтрах асуудлыг хэлэлцэх хурлыг товлох байх. Намуудын хооронд ч тодорхой яриа хэлэлцээ хийх байх.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

broo:
Mongol ulsyg maani ireeduid hol deer ni avch yavah sain zaluuchuudyn neg yum shuu.
2013-03-13
zavaan zaluu alban tushaal tuunii huvid hamgiin gol uls ornoo ch hudladhaar tsaraitai enhbayariig omgoolood bogsiiig ni dolooj bj neg muu alban tushaald hursen ugaasa torolhiin komunist
2013-03-01
emegtei zochin:
ene eldveer heleed bga humuus oorsdoo yu hiisiin bee, boduul hiisen buteesen zuil ih bolood ym hiij yvaa negniigee ingej helj bga bhdaa, uneheer tiim l mundag humuus bgan bol bi yter bnaa, minii hiij buteesen yms ene gd ner ustaigaa hiisen buuteesen ymtaigaa bicheech
2013-02-28
Eniig yavuulchaad yu bodoj suuj uldene ee. hahahaha daanch ichih bulchirhai gej alga daa
2013-02-28
Ene ded said nertei xunii ugeer,uzel sanaa, zorilgogui yabdag nexer Mongoliig gadaadad teleelj chadaxgui...
2013-02-28
Eniig yavuulchaad yu bodoj suuj uldene ee. hahahaha daanch ichih bulchirhai gej alga daa
123:
хуулийн фирмийн нэрийг зөв бич
2013-02-28
heheheheh gutsna biz!!! iim hunii bogsiig dolooj mongoor ugee shiiduuldeg hun uls torch boldgui um shorongiin hadaas l bolj magad
2013-02-28
erdenejamiyanaa amjilt. idsen eryy huvhairch idyylsen but urgadag um.
2013-02-28
Enentei enengui on or unetei nertei companies Hogan Lowell's Mongoliig toloolj baihad ene buunii nohoi iluul yum baina. Show hiij ner Mongold oloh gesen archaagui Enkhbayariin buunii nohoi. Ochood Han resourciin tald orchij medeh l yum. Halah yu bolson be. Ali hediine mongoliin neriig delhiid unagasan hun.
2013-02-28
muu tsarai muut uzel mine chi ooroo oortooo bicheeed baina uuu hehe bitgii moroood chi
2013-02-27
ene zaluu ireeduin mongol ulsiin nertei uls torch bolnoo.chamd ard tumen itej bgaa shuu.amjilt.
2013-02-27
heheheheh gutsna biz!!! iim hunii bogsiig dolooj mongoor ugee shiiduuldeg hun uls torch boldgui um shorongiin hadaas l bolj magad
muu tsarai muut uzel mine chi ooroo oortooo bicheeed baina uuu hehe bitgii moroood chi
sain bainaa mundag baina shvv
2013-02-27
царай муутын туйл коммунист онигоо
2013-02-27
enhbayriin hvv bandi enhbayr baihgvi nuruun teniij baigaa biz hogiin bylduuch
2013-02-27
naashtai hariu garaagaidaa chich salhnii aysaar namirch baidag dartsag shig hvn shvv chinii vgend itghed berh nohor bainlee.eh oron gedegt eej aab chin vr hvvhed chin bagtdag yum shvv.enhbayr eh oron chin bish shvv
2013-02-27
Altantsetseg:
UHEESEE MUU MAL, INTERPOLD ZAHIA BICHEJ HOGTOO BIZ DE
2013-02-27
zochin:
Ene hun Mongol ulsad hohiroltoi l um hiine dee,yagaad ajlaas ny haldaggui um be , helj tuslaach ee...
2013-02-27
zochin:
hudulmurluj yvaa sn zaluuu, iluu ihiig hiij buteegeerei gj husye,yu ch hiij chadahgui hudlaa tom tom yridag humuus shig zaluu bish shuu, amjilt husye
2013-02-27
123:
нохойн гөлөг хүн болж төрсөндөө баярлаж яваарай
2013-02-27
новшийн пезда гэвэл энийг л хэлнэ.....чи бол хэн ч биш
2013-02-27
ENHBAYARIIN bogsiig doloohoos oor yu chaddagii chin ene shuuh hural haruulana daa.
2013-02-27
123:
ардчилалын буянаар гарч ирсэн новш..муу коммунизмын үр төл..энийг шоронд явуулахгүй юу хийлгээд байж байгаа юм...энэ муу алдарших ямар гавьяа байгаа юм.......түр зуур зүйгдэж яваа аз байвал бахархах дурсамж шүү
2013-02-27
aya tal zasaj enhbayariig 2-r emlegt hevtuulj baigaa yum bish uu.
2013-02-27
Mongoliin neriig delhiid hogtoi hutgadag gemt hergiin holbogdogchiig ulsaa tuluulne gej yamar utgagui yum be!! AN-iihan MAN-ii sohor dulii zam ruu iim turgen orloo gejuu!!
2013-02-27
Za ene hun ch medehgui dee. Gercheer oroltsoj bga ni yaamai daa, gehdee iluu dutuu yum hutsaj baij asuudald oroh vii dee
2013-02-27
Mongoliin neriig delhiid hogtoi hutgadag gemt hergiin holbogdogchiig ulsaa tuluulne gej yamar utgagui yum be!! AN-iihan MAN-ii sohor dulii zam ruu iim turgen orloo gejuu!!
НЭГНИЙГЭЭ БҮҮ ТЭГЭЭ:
МАНАЙ МОНГОЛЧУУД ЦӨӨХӨН ШҮҮ ДЭЭ. НЭГНИЙГЭЭ БИТГИЙ МУУЛЖ БАЙЛ ДАА. ЗАЛУУ ХҮН БАЙНА ӨСЧ ДЭВЖИНЭ ШҮҮ ДЭЭ. АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ Ч БОЛОХ БАЙХ. ИРЭЭДҮЙН ТӨРИЙН ЗҮТГЭЛТНҮҮДЭЭ БЭЛТГЭЖ БАЙНА Л ГЭЖ ОЙЛГООД ХҮЛЭЭЖ АВЦГАА
2013-02-27
Zorig:
ENE NOVSHIIG HARHAAR, UDVAL ,BAYANSELENGE HOERIIG HARJ BAIHAD TURDUG, OI GUTAL, BUULJIS HUREH YM!!!
2013-02-27
Зочин:
Юу гэж Энхбаярын эхнэр ерөнхийлөгчийн сонгуулд нэр дэвшихгүй Сэтгүүлчид яахаараа худлаа юм бичээд байна.Сонгуульд АН-тай эвсэхгүй гэж байвал МАХН дангаараа хүнээ дэвшүүлээд оролцох нь зөв байхаа
2013-02-27
Зочин:
Энэ нөхөр монгол улсын төлөө сэтгэл гаргахуу.
2013-02-27
zochin:
ene etgeediig anhaaraldaa avaarai!ter mongoliin tuluu hun monuu?olon ulsiin huuli gej baina.ehleed mongol chig bolchihood daraa n olon ulsiin togloomd oroltsoh heregtei.
2013-02-27
mangar zaluu ve:
tur tuluulj baigaa ded saidiin nuruu zindaa algaa
2013-02-27
NER DEVSHIJ ONGIO BOLOH VII DE:
-Н.Энхбаярын даргын эхнэр сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл цацагдах боллоо? -Хэвлэлээр л МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гарч байгаа болохоос биш намын дотор албан ёсоор ярьсан зүйл алга.
2013-02-27
Амжилт:
Хариуцлагатай оролцоорой гэж чинь сэтгэлээсээ хүсмээр байна. Амжилт
2013-02-27
ee bazarwwni ene zaluu mongolyg gadaadad tuluulji chadakh bolow uu
2013-02-27
Арбитрийн шүүхэд манай талыг төлөөлж байгаа “Hogan Lovells” олон улсын хуулийн фирм оролцож баигаа ХЭЧНЭЭН ИХ ХӨРӨНГӨ ГАДАГШ УРСАЖ БАИНА ДАА БҮТЭЛГҮИ ГЭРЭЭНҮҮДЭЭС БОЛЖ
2013-02-27
ranjin:
байдаг л нэг хятад залуу байна
2013-02-27
Myyyy bugss dolooogch kommunist baaas sheees chi hezeeech said bish
2013-02-27