
Нөөцийн махны худалдааг гуравдугаар сарын 10-наас эхлэн зах зээлд борлуулж эхлэхээр төлөвлөж, дэлгүүрүүдийг сонгож гэрээ хийх, сав боодлыг бэлтгэх, жижиглэж, савлах зэрэг бэлтгэл ажил эхэлсэн байна. Нийслэлийн хороо бүрт доод тал нь хоёр дэлгүүрээр борлуулах бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд 320 гаруй цэгээр борлуулах юм байна.
Борлуулалтыг өнгөрсөн жилүүдэд мөрдөгдөж байсан стандартын дагуу буюу 2 кг-аар жижиглэж савласан байдлаар худалдах юм. Харин үнийн хувьд Засгийн газраас тогтоож өгсөн жижиглэнгийн үнэ буюу үхрийн махыг 5950 төгрөгөөс, ямааны махыг 5000 төгрөгөөс, хонины махыг 5750 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр иргэдэд хүргэх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ