Улаанбаатарт 5-10 хэм хүйтэн байна

img

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг,  зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 16-21 градус, Эгь-Үүр, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 11-16 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Хүйтэрч 11-13 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ