Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурал

img

Төрийн ордонд 11.00 цагт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос  намрын чуулганы хугацаанд гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагт Монгол улс ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ой тохиож байгаатай холбоотой ЮНЕСКО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Жаргалсайхан болон бусад мэргэжилтнүүд өргөн хүрээний мэдээлэл хийнэ. "Монгол ньюс" мэдээллийн төвд 11.00 цагт Морин спорт уяачдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Дүнжингарав 2013” төвийн бүсийн хурдан морины уралдааны талаарх мэдээллийг сонирхоорой.  Баянзүрх дүүрэгт 11.00 цагт Баянзүрх дүүргийн газрын алба төлбөрөө төлөөгүй газруудыг хурааж авсан талаараа мэдээлэл хийнэ. Уул уурхайн яаманд 11.00 цагт  ”Ил тод уул уурхай”-н талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. “Ачтан” эмнэлэгт  11.00 цагт “Ачтан” эмнэлэг болон Монголын Мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн зүгээс Олон улсын мэдрэлийн мэс засалчдын боловсролын холбооны профессор Тимир Банерджиг  Монголд уриад байгаа талаар “ хэвлэлийн бага хурлыг “Ачтан” эмнэлэг дээр хийнэ. "Хангарьд" ордонд 11.00 цагт Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэх тухай Нийслэлийн Засаг дарга Захирамж гаргасан. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ