Парламентын шинэ ордон барих асуудлыг хэлэлцэнэ

img

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болно. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Парламентын шинэ ордонг барих асуудлыг хэлэлцэх юм байна. Шинэ Төрийн ордныг хаана барих, ямар зохион байгуулалттайгаар барих зэрэг асуудал тодорхойгүй байсан учраас УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар өнгөрсөн есдүгээр сард ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга С.Баярцогт томилогдсон байна. Харин гишүүдээр Г.Батхүү, А.Бакей, Б.Гарамгайбаатар, Ц.Даваасүрэн нар томилогдсон юм. Кувейтын сангаас Төрийн ордон барих 10 сая ам.доллар гаргаж, Монголд парламентын ордон барьж өгөхөөр шийдвэрлэсэн билээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ю:
канадад барьсан нь дээр биз. луйварчидтайгаа ойртоод монголд юу болж байсан ч жагсаал цуглаан хэл амнаас хол
2013-03-01
иргэн:
Төрийн шинэ ордоноо хаана барихаа ард түмний санал асуулгын үр дүнг харж байж бариарай даа.Энэ Улаанбаатар хот чинь багтаж шингэх газаргүй боллоо шүү дээ Налайх,Багахангай_Багануурт юмуу эсвэл Эмээлтээс цааш барьсан ч яахав дээ тэнд ямар энгийн ардууд очир биш дан унаа тэрэгтэй хүмүүс байхаас хойш
2013-02-28
pn,gjd:
холхон барьж үзээрэй дээ.Өмнөговийн алт нүүрсийг ухаад авчихсан газарт баривал таарна.
2013-02-28
ХОЛ ОЧИЖ БАРИАРАЙ ТҮГЖРЭЛ СИЙРНЭ:
АЙДАСЫН ДАВААНЫ ЦААД ДОР ЗАГДЖАВЫН МОРИН НУУР ДЭЭР ЮМУУ ЭСВЭЛ АМАРБАЯСГАЛАНТЫН ХИЙД ДЭЭР БАЙХ С.БАЯРЦОГТЫН 2 ТЭРБУМААР БОСГОСОН БУРХАН БУМБЫН ХАЖУУД ЭСВЭЛ ЭЛБЭГДОРЖЫН НҮҮХҮҮ ҮЛДЭХҮҮ ХАРХОРИНД БАРИАРАЙ
2013-02-28
hotiin tuvd barij zam haagaad gai bolov holhon shig oyu tolgoi entr deer bh shuu
2013-02-28
золиг:
барих газар хайгаад байгаа дуулдах юм хамгийн оновчтой газар бол өнчин цагааны орчинд газар олдох байлгүйдээ
2013-02-28
ххх:
хэвлэх үйлдвэрийн оронд баривал санаачилсан болон барьсан хүмүүс нь шоронд орох байлгүй дээ шинэ хотынхоо төв рүү барих нь зөв байх аль эсвэл канадад барьчихвал яасан юм буруу хэрэг хийчихвэл шууд л тэдний иргэн болчихно шүү дээ хэ хэ
2013-02-28
Дэлхийд танигдах монгол брэнд message text: Дэлхийд танигдах монгол брэнд Эрхэм хүндэт таны түмэн амгаланг эрэн мэндэлье! Улс орон минь эдийн засгийн цоо шинэ харилцааг сонгоод 20-гаруй жил болохдоо багаггүй туршлага хуримтлуулсан боловч зах зээлийн гол тулгуур багана болсон жижиг дунд үйлдвэрийн хөгжил үр хөврөл төдийхөн байсаар байна гэдэгтэй та санал нийлэх болов уу. Үүнд нөлөөлөх бодит шалтгаан цөөнгүй хэдий ч эн тэргүүнд манай зах зээлийн багтаамжийг нэрлүүштэй. Гарц нь экспортод гаргаж болох чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Чухам энэ тал дээр монгол хүн бүрийн тэр дундаа таны, ажил хариуцаж буй мэргэжлийн хүмүүсийн үнэт санаа бодолд тулгуурлан байгальд ээлтэй өрхийн амьжиргааг бодитоор дээшлүүлэх санал санаачлага байгаа тул эрхэм таныг танай хамт олныг сэтгэл зүтгэл гарган бидэнтэй хамтарна уу хэмээн уриалж байгааг болгоон соёрхоно уу. Эх орон минь хөгжиг Эгэл түмэн минь хөлжиг uwsniinawch36@Yahoo.com, 2013-02-27 14:09:24,202.126.89.189
2013-02-28
Huuchin hevleh uildveriig nuraaj bariarai daa nuhud min
2013-02-28