Сирийн дүрвэгсдийн тоо 940 мянгад хүрэв

img

Хөрш орнуудад  сирийн дүрвэгсдийн тоо 940 мянгад хүрчээ. НҮБ-ын дүрвэгсдийн хэрэг эрхлэсэн дээд комиссар Антониу Гутерреш  Аюулгүйн Зөвлөлд үг хэлэхдээ ингэж мэдэгдэв. Сирийн байдал үнэхээр ноцтой болж байгааг тэр  сэрэмжлүүлээд, байдлыг цаашид муутгахгүй байхыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна. Он гарсаар  долоо хоног бүр 40 мянган хүн хил давж байгаа ажээ. Тэдний дийлэнх олонхи нь  Иордан, Ливан, Турк, Иракт толгой хоргодож байна. Шилжин суурьшигчид 4 сая орчим болоод байгаа улс орны дотоод дахь хүмүүсийн шаналал зовлонд анхаарал хандуулахыг Гутерреш  уриалжээ.  “Мөргөлдөөнд шаналж зовж байгаа бас палестины хагас сая дүрвэгч Сирид байдгийг бид мартах ёсгүй” гэж дээд комиссар хэлсэн байна. “Хоргодох боломж  олгож буй орнууд  маш сайхан сэтгэл гаргаж, хилээ нээлттэй байлгаж байсан бөгөөд гэхдээ  эдгээр орны боломж хязгаарлагдмал юм” гэж  Гутерреш анхааруулжээ.  Түүний хэлснээс үзвэл, Ливаны дөрвөн сая хүн ам  Сирийн дүрвэгсдээр 10 хувиар өссөн байна. НҮБ-ын дээд комиссарын дурдсан тоо баримтаас үзвэл, 2011 оны гуравдугаар сараас Сирид хямралын улмаас 70 мянган хүн амь насаа алдаад  байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

БАЯРЛАЛАА!:
ӨНӨӨДӨР 2013 ОНЫ 2-Р САРЫН 28-НЫ ӨДӨР БИ ИХ СОНИН ЮМ АНЗААРЛАА. . . . . . . . . . . . . . . . . . . МАРГААШНААС БУЮУ 3-Р САРЫН 1-НЭЭС ЭХЛЭН МӨРДӨХ ЁСТОЙ "ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ХУУЛЬ" ӨНӨӨДРӨӨС "ХЭРЭГЖЭЭД" ЭХЭЛЧИХЭЖ! ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . . . . . . . . ӨГЛӨӨ ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРГЭЖ ӨГӨӨД АЖИЛДАА ЯВАХ ЗАМД НАДТАЙ ТАМХИ ТАТСАН НЭГ Ч ХҮН, ТЭР БИТГИЙ ХЭЛ ТАМХИНЫ ХОГИЙН УТАА Ч ҮНЭРТСЭНГҮЙ МАШ САЙХАН БАЙЛАА ГЭЖ! . . . . . . . . . . . ӨЧИГДӨР ГЭХЭД Л ХАА САЙГҮЙ БАЙСАН ЮМ ШҮҮ ДЭЭ, ТЭР БОЛГОНД ӨМХИЙ САМХАЙ УТААГ АМ ХАМАРТАА ОРУУЛАХГҮЙ ГЭЖ АМЬСГАЛАА ТҮГЖИЖ ТҮРГЭН ЗАЙЛЖ ГАРДАГ БАЙВ ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСАГ, ШИНЭ УИХ, АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮЕД ЮМ ЮМ ХӨЛ ТОЛГОЙГОО ОЛООД САЙХАН БАЙНА АА! . . . . . . . . . . БҮХ САЛБАРТ ШИНЭЧЛЭЛ МЭДРЭГДЭЖ БАЙГАА ШҮҮ!
2013-02-28