Австралийг чиглэн хүчтэй хар шуурга ирж байна

img

Австралийн баруун хойд эрэг орчмын нутгийг чиглэн ирж буй хар салхи арлуудад хүрч эхэлсэн тухай орон нутгийн албаны эх сурвалжууд мэдээлж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээллээр энэ хар салхи нэлээд хүчтэй болох төлөвтэй байгаа гэнэ. Хүчтэй аадар борооны хамтаар эргийг чиглэсэн хар салхи дөрвөн хэсгээс бүрдэж байгаа. Тиймээс эрэг орчмын оршин суугчдыг анхаарал болгоомжтой байж хар салхи өнгөртөл гэрээсээ гарахгүй байхыг орон нутгийн онцгой байдлын газраас анхаарууллаа. Урьдчилан тооцоолсноор ийм зэргийн хүчтэй аадар борооны дараагаар үерийн аюул нүүрлэх, хөрсний нуралт үүсэх аюултай байдаг гэж анхааруулж байгаа аж. Гэхдээ энэ хар салхины эрч нь тийм ч хурдтай биш байгааг мэдээлсэн. Түүнчлэн цаг агаарын урьдчилсан тооцооллоор 24 цагийн дотор дунджаас илүүтэйгээр бороо орно гэж байгаа. Энэ нь ихээхэн гамшиг дагуулж мэднэ. Тиймээс үерийн аюулаас болгоомжлох, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхлэх нь зүйтэй юм. Одоогийн байдлаар далайн давалгаа нэлээд өндөрсөх хандлагатай байгаа аж. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ