С.Ганбаатарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
МҮЭ-ийн Ерөнхий зөвлөлийн хуралдаан өнөөдөр МҮЭСТО-нд болно. Хуралдаанаар өнгөрсөн жилийн ажил, төсөв төлөвлөгөөг хэлэлцэхээс гадна МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг ч хөндөх юм. Учир нь нэр бүхий хүмүүс Үндсэн хуулийн цэцэд нэхэмжлэл гаргаж, С.Ганбаатарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонтой холбоотойгоор МҮЭХ-ны ажлаа өгөх ёстой гэж үзсэн.
Энэхүү нэхэмжлэлийг Үндсэн хуулийн цэцээс үндэслэлтэй гэж үзсэн тул УИХ-ын гишүүн МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатарыг өнөөдрийн Ерөнхий зөвлөлийн хурлаар чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ