Дүүргүүдийн эрүүл, аюулгүй байдлын индексийг нэмэгдүүлнэ

img

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Эрүүл аюулгүй байдлын индекс тооцоолох аргачлалыг боловсруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын тамгын газраас дүүрэг бүрт сургагч багш бэлтгэх  сургалт  зохион байгууллаа. Уг сургалтанд хамрагдсан дүүргүүдийн төлөөллийн сургагч багш нар эрүүл, аюулгүй байдлын индексийг хэрхэн тогтоож, үзүүлэлтээ  сайжруулахын тулд юун дээр анхааран ажиллах талаар  хорооны засаг дарга нарт зааж сургах юм. Харин дүүрэг, хороодын засаг дарга нар нэгдсэн мэдээлэлтэй болсны дараа  дүүргүүдийн эрүүл, аюулгүй байдлын түвшинг тогтоож, үзүүлэлтээ сайжруулах ажлуудыг шат дараатайгаар хийнэ. Дүүргүүдийн Эрүүл аюулгүй байдлын индексийн түвшинг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон Олон улсын Эрүүл мэндийн газар, бусад орнуудын жишгээр боловсруулсан  68 үзүүлэлтийн дагуу тогтоох бөгөөд  цэцэрлэг, сургуулийн гадна, дотор орчны эрүүл, аюулгүй байдал хэрхэн хангагдсан, гудамж талбайд эрүүл орчныг бүрдүүлсэн байх зэрэг шалгуурууд байх юм. Энэ индексийг дүүрэг бүр дээр хангаж ажилснаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЭМЧ НАРЫН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛ ТЭР ДУНДАА СУРГУУЛИУДЫН ЭМЧ НАР ОГТ МЭДЛЭГГҮЙ ТЭР БҮҮ ХЭЛ ШҮДНИЙ ТЕХНИК ХҮН СУРГУУЛИЙН ЭМЧ ХИЙЖ БАЙНА ШҮДНИЙ ТЕХНИК ШҮДНИЙ ХЭВ ЯАЖ АВАХ ШҮД ЯАЖ ХИЙХ ТАЛААР МЭДНЭ ҮҮ ГЭХЭЭС БИШ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ЮУ Ч МЭДЭХГҮЙ АРАЙ ДЭНДЭЖ БАЙГАА БИЗ ХҮҮХДИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙГАА БИЗ ЭНЭ НЬ ЛУУС СУМЫН ДУНД СУРГУУЛЬД БАЙГАА АСУУДАЛ
2013-02-28