Хөлбөмбөг: Ибра “Марсель ” - ийг буулган авлаа

img

Францын Цомын төлөө тэмцээний шөвгийн 16 – д нийслэлийн баг болох ”ПСЖ” болон “Марсель ” багуудын тоглолт болж өнгөрлөө. Энэ хоёр өмнө нь буюу 4 хоногийн өмнө лигтээ учраа тааран тоглож  ”ПСЖ” 2:0 – ээр хожсон билээ. “Марсель ” – чуудын хувьд хариугаа авах сайхан боломж гарсан хэдий ч ашиглаж чадсангүй мөн л 2:0 – ээр хожигдлоо. ”ПСЖ” – гийн шинэ цэрэг Д.Бекхэм энэ удаа гараанд гарч тоглон тоглолтын 86’ – нд К.Жаллегээр сэлгэгдсэн байна. Тоглолтын анхны гоолыг 34’ – нд З.Ибрагимович талбайн төвөөс өгсөн дамжуулалтыг хүлээн авч эсрэг багийг хамгаалагч Л.Мендесийг хууран С.Мандандагийн хаалганд орууллаа. II үеийн 64‘ – нд мөнөөх л Ибра 16 м – ийн торгуулийн талбайд өөрийн гайхалтай ур чадварыг үзүүлэн багтаа торгуулийн цохилт хийх эрхийг авч амжилттай цохин тооны харьцааг 2:0 болгон багтаа ялалт авчирлаа. Ийнхүү Марсельчууд ”ПСЖ” – тэй хийсэн сүүлийн 3 тоглолтонд дараалан 2:0 – ээр хожигдсон байна. Б.Төр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ