Дэнис Тито Ангараг гараг руу эхнэр, нөхөр хоёрыг нисгэнэ

img

Сансрын анхны жуулчин Дэнис Тито Ангарагийн төсөлд бэлтгэж байна. Энэ тэрбумтан  сансрын хамгийн орчин үеийн “Dragon” хөлгөөр хоёр хүнтэй багийг Улаан нүдэн гараг руу нисгэхээр төлөвлөж байгаа ажээ. Сансрын нисэгчид Ангарагт ойрхон нисч өнгөрөхдөө, гарагийн зургийг авч, дэлхийд буцаж ирэх ажээ. Хэдэн өдрийн өмнө Дэннис Тито арилжааны бус сан байгуулсан байна. Тийнхүү тус сангийн ажилтнуудын хүч чармайлтаар Ангараг гараг руу хийх нислэг бүр 2018 онд болох ажээ. Дэлхийгээс хөөрсөн сансрын хөлөг нь гагцхүү таталтын хүчээр  гарааны цэгтээ буцаж ирэх таяг тойрог зам нь уг төслийн үндэс болж байна. Хоёр хүн (эхнэр, нөхөр хоёр байх болов уу) “Falkon Heavv” пуужингаар хөөргөх “Dragon” хөлгөөр Улаан нүдэн гараг руу нисэх ажээ. Нислэг 500 өдөр үргэлжлэх төлөвтэй байна. Дэнис Тито оруулсан хөрөнгөө буцааж авах бодолгүй байгаагаа онцлон тэмдэглэжээ. “Залуусын урам зоригийг сэргээх” нь түүний зорилго болж байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

таяг тойрог зам нь haha tayag baihdaa yaahav dee
2013-02-28
Zoloo:
yasan aimar nairuulgagui orchuulga ve?! :(
2013-02-28