
Германы хөлбөмбөгийн цомын төлөө тэмцээний шөвгийн 8 – д Лигийг тэргүүлэгчид болох “Байерн” Мюнхен - ”Борусси” Дортмунд багууд хоорондоо таарч тоглолоо. Энэхүү тоглолт Мюнхены “Алианз Арена” цэнгэлдэхэд болсон бөгөөд багууд өөрсдийн шилдэг бүрэлдэхүүнээ талбайд гаргасан байна. Энэ хоёр баг өнгөрсөн жилийн Цомын тэмцээний шигшээд хоорондоо таарч Дортмундчууд илт давуу буюу 5:2 – оор ялалт байгуулж цом хүртэж байсан билээ. Тэгвэл энэ жил харьцангуй эрт шөвгийн 8 – д хоорондоо таарчээ.
Тоглолтын эхний бөгөөд эцсийн гоолыг 43’ – нд А.Роббен 16 м – ийн шугамны гаднаас зүүн хөлөөрөө ”Борусси” – гийн хаалгач Вайденфеллерийг хэмжиж цохин маш гоёмсог гоолыг оруулж багтаа ялалт авчирлаа.
Б.Оргил
СЭТГЭГДЭЛ БИЧИХ