
Үнэ ихтэй байгаагаас болоод, сүүлийн хэдэн жилд Нэгдсэн вант улсад тамхичдын дөрөвний нэг орчим нь тамхи татахаа больжээ. Зүрхний өвчинтэй тэмцэх Британийн сангийн илтгэлийг иш татан Асоошиэйтед пресс агентлаг ингэж мэдээлсэн байна.
Одоо Их Британид нэг хайрцаг янжуур дунджаар 7 орчим фунтийн (10,6 ам. доллар) үнэтэй байна. Германд ойролцоогоор 7, АНУ-д 6, харин Японд 5,3 ам. доллар байгаа ажээ.
Нэгдсэн вант улсын бүх тамхи татдаг хүний гуравны нэгээс илүү нь тамхинд жил бүр бараг 3,9 мянган ам. доллар зарцуулж байгаатай холбогдуулан “гэмшдэг” гэж британийн сангийн ажилтнууд дурджээ.
“Тамхи татдаг муу зуршил хүний эрүүл мэндэд төдийгүй, түүний эд материалын байдалд нөлөөлдөг юм” гэж сангийн удирдагчдын нэг Майк Кнаптон хэлсэн байна.
Одоо Их Британид 8 сая орчим хүн тамхи татаж байгаа ажээ. Нэлээд хэдэн арван жилийн өмнө энэ тоо хэд дахин олон байсан юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ