
Сүүлийн 10-н жилийн дотор Монголын газар доорх баялгийн үнэ цэнэ шалдаа буутал унаж, чоно борооноор гэгчээр гадаад, дотоодын тонуулчид асар ихээр ашиг, орлого хүртэж байгааг монголчууд битгий хэл дэлхий шогширч сууна.
Өвлийн цагт уул уурхайн үйл ажиллагаа ид зогссон үеэр гар аргаар алт олборлогч ухвар мөчид бодолтой хүмүүс эртний булш бунхан, хиргэсүүр, сүм хийдийн туурийг тонон дээрэмдэх явдал ихэссээр байна. Хамгийн сүүлд л гэхэд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт орших эртний хиргэсүүрийг дэлбэлэн малтлага хийж байсан хүмүүс үйлдэл дээрээ баригдсан билээ.
Тэгвэл Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших Цогт хунтайжийн Цагаан ордны туурь цагаан балгасын ойр орчмыг хоёр жилийн өмнө металл хайгчтай нинжа нар очин ухаж төнхөөд буцсан бол өнгөрсөн жил гадаадын эрдэм шинжилгээ, судалгааны баг мөн зөвшөөрлийн дагуу судалгаа хийгээд юу ч олсонгүй хэмээн буцсан сурагтай.
Энэ мэтчилэн зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй тонуулчид хөрсөн дээрх түүхэн дурсгалт эд өлгийн зүйлийг сандааж байгааг холбогдох байгууллагууд нь анхаараасай билээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ