Тамхины тухай хуулийг таниулах сургалт боллоо

img

“Тамхины хяналтын тухай”, “Хүнсний тухай”, “Хүнсний аюулгүй байдлын тухай” зэрэг хуулиуд маргаашаасэхлэн мөрдөгдөж эхлэх гэж байгаа билээ. Хууль хэрэгжих гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Баянзүрх  дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд хуулийн талаар таниулж, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой сургалтыг зохион байгуулжээ. Уг сургалтад дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Халиунаа, МХХ-ийн дарга Д.Энхбат болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд хуулийн хэрэгжилтийн талаар болон дээрх хуулиудтай холбоотой мэдээ, мэдээллийг өгч, иргэдийн асуултад хариулт өгсөн байна. Энэ удаагийн сургалтад бүх хороодын Засаг дарга нар болон тус дүүргийн нутаг дэвсгэрт  хүнсний худалдаа үйлдвэрлэл, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдийн төлөөлөл болох 2800 гаруй хүн хамрагджээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ