Зүүн аймгууд руу зорчих замыг түр хаав

img

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар нутгийн  зарим газраар өнөөдөр секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах газрын даргын шийдвэрийн дагуу Зам тээврийн яамны харьяа Тээврийн хэрэгсэлийн оношлогоо, хяналт зохицуулалтын албанаас дээрх аймгуудын чиглэлийн замыг өнөө өглөөний  08.00 цагаас маргааш өглөөний  08.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байна.  Мөн Өвархангайн Элсэн тасархай,  Дундговь, Төв аймгийн залгаа Ногоон даваа цасан шуурганы улмаас хаагдсан тул уг замыг нээхээр Онцгой байдлынхан ажиллаж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ