2013 оны 3-р сард: Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа
Нэг.Ижийдээ өргөх аялгуу
III/04-ны 19:00 цагт Ижийдээ өргөх аялгуу
III/05-ны 19:00 цагт Ижийдээ өргөх аялгуу
III/06-ны 19:00 цагт Ижийдээ өргөх аялгуу
III/10-ны 19:00 цагт Ижийдээ өргөх аялгуу
Эрийн түшиг-гэрийн чимэг
Төрийн тулгуур-түмний язгуур болсон
Эрхэмсэг Монголжингоо эхчүүд эмэгтэйчүүддээ зориулан,
ҮДБЭЧ шилдэг уран бүтээлүүдээсээ дээжлэн, “Ижийдээ өргөх аялгуу” тоглолтоо өргөн барих гэж байна. Тоглолтонд үе үеийн шилдэг уран бүтээлчдийн эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ зориулагдсан мөнхийн бүтээлүүдээс гадна, эхийн тухай сэтгэлд хоногшсон дуунууд дуулагдахаараа хамгийн сайхан үдэш байх болно.
Тоглолтыг нээн Д.Лувсаншарав Ц.Сэвжид гуайн “Саалчин бүсгүйчүүд” гарч ирэх бол ҮДБЭЧ-ын бүх эмэгтэй дуучид болон морин хуурчид “Уяхан замбуу тивийн наран”-г эгшиглүүлэхнээ.
Хүрээний сайхан бүсгүйчүүд болох Алгирмаа, Хандармаа нартай учран золгосныхоо дараа С.Сүхбаатар гуайн дэглэлт “Дөрвөн тунсаг” бүжгээр монгол бүсгүй хүний уяхан хөдөлгөөнийг тольдоорой.
Гавъяат дуучин Сийлэгмаагийн “Сүслэн хайрлаж яваарай” дууны эгшгэнд уярах бол Монгол улсын ардын жүжигчин Д.Самбуу Нутгийн хөөрхөн бүсгүйгээ магтан дуулна гэнээ.
Говийн их ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг Үндэсний хөгжмийн их найралтай, 21 дуучинтай дуулсан буянаар эжийдээ мянган нас нэмж, буян заяаг нь арвижуулаарай.
Бидний ижийдээ өргөх аялгуу Таны ижийдээ өргөх бэлэг байх болно. Тасалбарын үнэ: 15,000 ₮, Байгууллага, хамт олны захиалгаар 10,000₮ -өөр үзэх боломжтой.МАРКЕТИНГИЙН АЛБА
Утас: 96996399, 88088868, 99052944, 89110107

СЭТГЭГДЭЛ БИЧИХ