
Замын цагдаагийн газраас маргаашнаас буюу гуравдугаар сарын 1-нээс эхлээд автозамын I дүгээр эгнээг чөлөөлөхгүй явж байгаа жолооч нарт хариуцлага хүлээлгэх болсон байна. Мөн нийтийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаа талаар гудамж замын хяналт шалгалтыг зохион байгуулах гэж байна. Мөн энэ төрлийн зөрчил гаргаж байгаа жолоочийн тээврийн хэрэгслийн photo мэдээллийг PAPARAZZI TRAFFIC фейсбүүк группын хаягаар ирүүлвэл Замын цагдаагийнхан тухайн жолоочид хариуцлага хүлээлгэж эргэн мэгэдэх юм байна. Дашрамд дурдахад энэ он гарсаар нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар 125 зам тээврийн осол гаргаж, хоёр хүний амь насыг хохироож 46 хүнийг хүнд хөнгөн байдлаар гэмтээсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ