
Өнөөдөрт нутгийн баруун хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт, Эгь-Үүр, Ерөө голын сав газраар 9-14 хэм, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун 3 градус дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 3-5 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 19 хэмхүйтэн, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ