Хохирсон эмэгтэйчүүдийг хэрхэн хамгаалах талаар зөвлөлдөнө

img

Хууль зүйн яам эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг гэмт хэргүүдэд анхаарлаа хандуулан, үүний хүрээнд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан аян өрнүүлж байна. Уг аяны хүрээнд хүчин, хүний наймаа, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн яаж хамгаалах талаар холбогдох хүмүүс оролцсон уулзалт өнөөдөр Хууль зүйн яамнаас зохион байгуулах гэж байна. Уулзалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд 13.00 цагт болно. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ