
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Данийн Вант Улсын Фолькетинг /Парламент/-ийн дарга Могенс Ликкетофт энэ сарын 02-06-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Ноён Могенс Ликкетофтыг УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авч уулзаж, Гадаад харилцаа, Уул уурхайн сайд нар бараалхана. Мөн хоёр орны Парламентын тэргүүн айлчлалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм.
Хүндэт зочин айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхахын зэрэгцээ Данийн Вант Улсын Засгийн газрын шугамаар хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол-Данийн нийгэмлэгийн гишүүдтэй уулзах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ