Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэллээ

img

Тамхины хяналтын тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл тус хуульд зааснаар доорхи нэр бүхий газруудад тамхи татахыг хоригложээ. Үүнд: -Бүх төрлийн тээврийн хэрэгсэл -Олон нийтийн үзвэр үйлчилгээний газар -Шатахуун түгээгүүрийн газар шатах, тослох, тэсэрч дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах -Зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө -Нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар -Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин -Агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг -Цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гадаад орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад тамхи татахыг хоригложээ. Харин худалдаалахыг хориглосон газруудад: -Интернэтээр тамхи худалдах -Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах -Баар, цэнгээний газар тамхи худалдахыг тус тус хориглосон байна. Дээрх хуулийн хэрэгжилтэнд Засгийн газар, бүх  шатны Засаг дарга, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн бие бүрэлдэхүүн, Эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан, Салбар нэгжийн удирдлагууд хяналт тавин ажиллахаас гадна  иргэд  ч оролцон хянах  бүрэн боломжтой юм. Харин “Тамхины хяналтын тухай” хуулинд зааснаар хуулийг зөрчсөн иргэнийг 50,000 төгрөг, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин, хуулийн этгээдийг 25-50 дахин нэмэгдүүлэн төлүүлэх хариуцлагыг хүлээлгэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цужэц:
цужэцжэ
2013-03-20
Eserguutsej bn!!!:
Bi tamxiig eserguutsej bgaa xuuliig eserguutsej bn
2013-03-03
Zochin:
YAG UNEN.YOSTOI 3 KHONOGII N KHUULI.
2013-03-03
иргэн:
3 хоногын хууль.
2013-03-03
Zochin:
YAG UNEN.YOSTOI 3 KHONOGII N KHUULI.
25000 tugrug n chiniihee.2 khund bol 50000 gesen ug shuu dee naiz mine.
2013-03-02
иргэн:
Манай аав л лав гарч чадахгүйг нь бид дмэдэх юм.Өндөр настай хүн л дээ.Хөөрхий минь насныхаа эцэст шоовдорлогдох нь дээ.
2013-03-02
Зочин:
ТЭР АЙЛАА,БАЙРНААСАА ХӨӨЧИХӨӨ.
2013-03-01
Byalkh:
hayagaa hel bi ochood torgie
2013-03-01
maya:
shaardlaga tavij boliulsan irgeniig uramshuulah um uu kk
2013-03-01
25000 tugrug n chiniihee.2 khund bol 50000 gesen ug shuu dee naiz mine.
manai ortsond hun tamhi tataad bna aa yah ve hend heleh ve?
2013-03-01
Зочин:
ТЭР АЙЛАА,БАЙРНААСАА ХӨӨЧИХӨӨ.
Byalkh:
hayagaa hel bi ochood torgie
javhaa:
bi tami tatdag gehdee tamhi bol hor urshigtaig medseer baijeej garch chaddaggui uchir n bi tatahgui baihaar ergen toirond humuus tamhi tataad dahin uruu tataltad ordog harin iimerhuu changa huuli batalj baigaad bayartai baina odoo bi ene odoroos ehleed garahaar shiidsen bayarlalaa eruul mendiin yaamiinhand
2013-03-01