Уго Чавес дөрөв хоногийн өмнө нас барсан уу?
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес нас барсан тухай мэдээлэл батлагдаагүй ч дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж байна.
Тус улсын сөрөг хүчнийхэн энэ мэдээллийг эрх баригчид удаан нууцалж чадахгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулах шаардлагатай. Хамгийн сүүлд Уго Чавесын эмнэлгийн орон дээр инээмсэглэн хэвтэж охидтойгоо авахуулсан зураг түүнийг амьд гэдгийг батлахгүй гэж байна.
Учир нь түүний охидын нэг саяхан хамарандаа хагалгаа хийлгэсэн. Энэ зураг дээр ямар нэг ул мөр харагдахгүй байна гэж тайлбарлаж байгаа юм. Мөн Панамын парламентын экс гишүүн Г.Кочес мэдэгдэхдээ "Уго Чавесийн тархи хоёр сарын өмнө үхжсэн.
Дөрөв хоногийн өмнө охидынх нь хүсэлтээр хиймэл амьсгалын аппаратыг салгасан. Тэгэхээр сүүлийн үед гаргаад байгаа Чавесын хэлсэн үг, гэрэл зураг нь бүгд хуурамч" гэжээ.
Өнөөдрийн байдлаар Венесуэлийн эрх баригчдаас үүнд ямар нэг тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: www.times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ