III эмнэлэгт гемодиализ эмчилгээний тасаг нээгдлээ

img

Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр өчигдөр бөөрний гемодиализ эмчилгээний тасаг нээгдлээ. Энэхүү тасгийг нээхэд 24 мянган доллараар ус цэвэршүүлэх систем, сэлбэг хэрэгсэлд 11 мянган долларын буцалтгүй тусламжийг Туул ротари клубээс өгч, мөн тасгийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай урсгал зардал, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх 200 сая төгрөгийг улсын төсвөөс гаргасан байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал Гемодиализ эмчилгээнийтаван  ор бүхий тасаг нээгдэж байгаа нь Монгол улсын бөөр судлал, бөөрний өвчтэй хүмүүс үзүүлж буй эмнэлгийн тусламжид гарч буй ахиц гэдгийг дурдаад, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулахыг онцлон хэлэв. Монгол улс эрс тэс уур амьсгалтай тул бөөрний өвчлөл ихтэй, уг өвчлөл нь хожуу оношлогдож бөөрний дутагдалд орох нь их байдаг. Тэрээр эрүүл мэндийн сайдад гемодиализ эмчилгээнд орох хүсэлт бүхий өргөдөл өдөрт 3-5 ирдэг. Цаашдаа улсын хэмжээний Гемодиализын төв эмнэлгийг нээн ажиллуулахаар төлөвлөж байгаагаа Эрүүл мэндийн сайд хэлсэн юм. Тус тасагт төслийн буцалтгүй тусламжаар Гемодиализын аппарат болон ус нэрэгч аппарат түүний дагалдах хэрэгслүүд бүрэн хангагдаж, өнөөдрөөс эхлэн үйлчилгээгээ эхэлснээр гемодиализын ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулах, тасгийн эмч, мэргэжилтнүүд гадаадын болон дотоодын сургалтад бүрэн хамрагдаж мэргэшсэн тул боловсон хүчнээр хангагджээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haytad baraa undur uneer shahdag suljeenii bizness eheljee, bolgoomjtoi!!!
2013-03-01
i:
Udval saidad amjilt husie.Ter gemodializiin tuvuu hurdan neej olon hunii amiig avraarai.Mash sain bn
2013-03-01
tuul:
Zulaa naizdaa amjilt husie Hentii Tuul
2013-03-01
zochin:
ene 3 emleg er n sain umaa, Tumur ochir gej emch tun sain ajillaj bn shu bayar hurgie
2013-03-01
баяр:
монгол хүний эрүүл мэнд ямар ч нүүрс алт зэснээс илүү үнэт баялаг шүү их сайхан мэдээ байна хүнд амьдрал бэлэглэнэ гэдэг агуу гайхамшиг БАРАГ Л БУРХАНЫГ ОРЛОЖ БАЙНА ГЭСЭН ҮГ
2013-03-01
oo ymar saihan medee we hdn hun ch gsn amidrah hugatsaa n urtsahnee
2013-03-01
i:
Udval saidad amjilt husie.Ter gemodializiin tuvuu hurdan neej olon hunii amiig avraarai.Mash sain bn