
Худалдааны яам ДНБ-ний нарийчилсан тоо баримтыг нийтлүүлсэн байна.
2012 оны сүүлийн саруудад америкийн эдийн засгийн өсөлт өмнө нь мэдээлж байснаар, буураагүй, харин ч нэмэгджээ.
Пүрэв гарагт нийтлэгдсэн Худалдааны яамны илтгэлээс үзвэл, өнгөрсөн оны сүүлчийн улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) оны дүнгээр 0,1%-иар өссөн байна.
Тус оронд үсчиний үйлчилгээнээс аваад, программ хангамж зохиох, байшин барилга барих хүртэл аж төрөл бүхэлдээ идэвхижсэнийг ДНБ илтгэн харуулж байна.
Худалдааны яамны шинжээчид илүү бүрэн тоо баримт гарахын хэрээр ДНБ-ний тухай тайланг тогтмол гаргадаг юм.
Барилга, худалдааны салбарын үзүүлэлт урьдчилан таамаглаж байснаас сайн гарсныг сүүлчийн тоо баримт харуулж байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ