Японы Миасо Акава дэлхийн хамгийн настай эмэгтэй болов

img

Японы Мисао  Акава эмээ 114 настайдаа дэлхийн хамгийн их настай эмэгтэйгээр Гиннессийн номонд албан ёсоор бичигджээ. Осака хотын асрамжийн газарт байдаг Окавад Гиннессийн номын сертификат ирүүлж, энэ нь төрсөн өдрийнх нь сайхан бэлэг болсон байна. Тэр гуравдугаар сарын 5-нд 115 нас хүрэх юм. Энэ эрхэм цолыг хүртсэндээ маш баяртай байна гэж тэр яриад,  урт насласан тухайгаа хуучилжээ.  “Ийм өндөр наслахын тулд “биеэ бодож  байх” хэрэгтэй гэж тэр ярьжээ. Японы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Мисао Окава насандаа нэг ч удаа өвчилж байгаагүй байна. Окава эмээ 1898 оны гуравдугаар сарын 5-нд Осака хотод кимоно оёдог айлд төржээ. Тэр гурван хүүхэдтэй бөгөөд хоёр нь одоо эсэн мэнд, 90 нас хүрчээ.  Манай гарагийн хамгийн өндөр настай эмээ бас дөрвөн ач, зээ, зургаан жич, зээнцэртэй гэнэ. Украины Екатерина Козак  хоёрдугаар сарын 13-нд 116 нас хүрсэн юм.  Түүний нас паспортаар биш, харин сүмийн бүртгэлээр нотлогджээ. Өнгөрсөн жил  Украины дээд амжилтын номын  төлөөлөгч Николай Зелинский түүнийг Украины хамгийн настай эмэгтэй гэдгийг баталгаажуулсан  дипломыг түүнд албан ёсоор гардуулсан байна. 1997 онд нас 122 настайдаа нас барсан францын Жанна Луиза Кальманыг  дэлхийд аж төрж байсан хамгийн настай хүний нэг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. 132 насалж, 2012 оны аравдугаар сард нас барсан Гүржийн оршин суугч Антиас Хвинчава Гиннессийн номонд ороогүй юм. Одоо Японы Киото мужийн Кетанго хотын 115 настай Зироуэмон Кирмура манай гарагийн хамгийн настай эрэгтэй хүнд тооцогдож байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOLIG:
INGEJ AMID YAVSANAAS YXSEN NI DEER. TER ERGEN TOIRNII XEDEN SMUURAINUUDAD ACHIGTAI L BAIX.
2013-03-01
s:
ийм байдалтай байх нь юу нь сайхан байгаан
2013-03-01
123:
тэр укрианы эмээ 116 гээд биччээд энэ самурай эмгэн 115 гэж биччээд л байхымдаа. энэ хоёрын аль нь өндөр насны тоо болохыг мэдэхгүй байна уу Эсүүл укрианы эмгэн дөнгөж саяхан нас барчаа юу
2013-03-01
urid nasnii buyan l bhda
2013-03-01