2015 оноос тамхичид Оросын эрүүлийг хамгаалах системийг санхүүжүүлнэ

img

Олон нийтийн газруудад тамхи татахын хориглох тухай тамхины эсрэг хатуу хуульд  тамхичдын эсрэг гурван үе шаттай арга хэмжээ авахаар зааж байна. Зуны улиралд эхлэхэд  мухлагт тамхи худалдах, тамхи рекламдахыг хориглоно. Электрон тамхи ч байхгүй болно.  2014 оны зургаадугаар сараас улсын байгууллагуудад тамхи татахын хориглоно.  Тээврийн хэрэгсэл, ресторан, хүүхдийн тоглоомын талбай, орон сууцны байшингийн орцонд, түүнчилэн гадаа гудамж,  хувийн машин болон гэр орноос бусад газарт тамхи татахыг хориглоно. Хэрвээ арга хэмжээ авбал, тамхи татсанаас үүдэлтэй нас баралт бараг талаар буурна гэж депутатууд үзэж байна. Тамхи татдаггүй хүмүүс ч хохирохгүй гэж эмч нар  бас хэлж байна. Бүх Оросын олон нийтийн санаа бодол  судлах төвийн мэдээгээр, Орост 43 сая тамхичин байдаг аж. 1000 янжуурын акциз нь 390 рубль байдаг байна. Тамхи татдаг хүмүүс өдөрт нэг хайрцаг  янжуур авахдаа,  төсөвт жилд 110 тэрбум рубль оруулдаг аж.  Сангийн яамны санал болгосны агуу, хоёр жилийн дараа акцизын хураамж 3 дахин өсөх юм байна. Тэгэхэд  зөвхөн акцизаар янжуурын худалдаанаас улсын олох орлого  Оросын эрүүлийн хамгаалахын таамаглаж буй зардалтай бараг  тэнцэх ажээ. Гэхдээ энэ нь дээд хязгаар биш  гэнэ. Эрүүл мэндийн яамны шаардаж  байгаагаар, акцизыг 10 дахин нэмэгдүүлэхэд улс асар их мөнгө - гурван их наяд рублийн орлого олохоор байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ