Орчин үеийн өндөр хүчин чадал бүхий лаборатори ашиглалтад орлоо

img

БНХАУ-ын Засгийн  газрын  буцалтгүй  тусламжаар баригдан ашиглалтад орж буй орчин үеийн өндөр хүчин чадал бүхий багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн лабораторийг хүлээн авах нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Нээлтэд  Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсад БНХАУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ван Шао Лун болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Лабораторийг нээж Шадар сайд “Монгол улсад Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль” хэрэгжиж эхэлж байгаа энэ өдөр лаборатори  нээгдэж  байгаад  бэлэгшээж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангахад лабораторийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед Мэргэжлийн хяналтын байгууллага олон улсын жишиг шаардлагад нийцсэн лабораторитой болж, эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг өндөр  нарийвчлалтай  тодорхойлох боломж бүрдэж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Энэхүү лабораторийг ашиглалтад оруулснаар манай улсад генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлэн шинжлэх бололцоо бүрдэж байгаа”-г онцлон хэлсэн. Нэгдсэн төв лабораторийн шинэ барилгыг 87 сая 119 мянга 600 юань буюу 18 тэрбум 730 сая төгрөгийн өртөгтэй барьсөн бөгөөд, АНУ-ын Termo Fisher  компанийн  орчин үеийн брендийн  өндөр нарийвчлалтай, нарийн мэдрэмж бүхий багаж, тоног төхөөрөмжүүд дээр  хоёр үе шаттай  сургах ажлыг  иж бүрэн цогцоор нь хийж гүйцэтгэснээрээ онцлог аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэргэжлийн хяналтыг яг одоо барилгачин, биеийн тамирын багш,орчуулагч мэт л хүмүүс толгойлж байна. Хамгийн муу менежерүүд. Шинэ тамгын газрын дарга энэ тал дээр их зүйл хийх байх гэж наадаж байна.
2013-03-01
Хүнсний тухай хууль тийм сайн болсонгүй хүнсийг эрүүл ахуй хэдэн л үзүүлэлтээр л хянаж байна. Нөгөө чанар аюулгүй байдал бүх шат горимп хянаж чадахгүй байна.Алтан тариан гурил юу болов. Монголчууд энэ жил юу идэв бүгд л мэдэж байгаа.Яагаад гэвэл Монголд хэн гурилын чанарыг хяндаг вэ гэвэл Ургамал хамгаалал хорио цээрийн байцаагч хянаж дүгнэлт үйлддэгт байгаа юм. Бид ардчилсан төрт нийгэмд амьдарч байна. Энэ бол хүний төлөө хүн төвтэй нийгэм. Иймд төрийн алба институци юманд учиртай нэг хүний үзэл суртал сэтгэлгээнд хэт автахгүй алвваа юманд акедемик талаас нь хандаарай л эх барьж байгаа хүмүүмт хандах байна даа. Бид одоогийн энэ бүтэц бүрэлдхүүний төрийн бүтэц байгуулалтын хүрээнд энэхүү хуулийг хэрэгжүүлхэд хүндрэлтэй.
2013-03-01
Мэргэжлийн хяналтыг яг одоо барилгачин, биеийн тамирын багш,орчуулагч мэт л хүмүүс толгойлж байна. Хамгийн муу менежерүүд. Шинэ тамгын газрын дарга энэ тал дээр их зүйл хийх байх гэж наадаж байна.
maya:
odoo onoshlogoonii amerik apparat suuriluulaachee . onoshluulj chadahgui olon hun shanalj bn U DVAL SAIDAA???
2013-03-01