
Испаний "Барселона" багийн довтлогч Лионель Месси эрүүл мэндийн байдлаас болж Бямба гаригт УБ – ын цагаар 23.00 цагт эхлэх “Эль - Классико” – г өнжиж магадгүй гэж Испаний хэвлэлүүд бичсэн байна. Тэрбээр ханиад хүрч, өндөр хэмээр халуурсны улмаас өглөөний бэлтгэлийг өнжжээ.
Мөн “Эзэн хааны баг” – ийн дасгалжуулагч Ж.Моуриньо багийн лидер К.Рональдог нөөцөнд суулгаж болзошгүй гэсэн мэдээ байна. Учир нь “Реал” Мадридын энэ улирлын хамгийн том зорилго болох “Аваргуудын Лиг” – ийн “Манчестер Юнайтед” – тэй хийх хариу тоглолтонд нөөх үүднээс болон лигтээ аваргалах боломжоо алдсан учир энэхүү шийдвэрийг гаргаж магадгүй байна.
Б.Оргил
СЭТГЭГДЭЛ БИЧИХ