Энэ онд шинээр 45 байршилд зам барилгын ажил хийнэ

img

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж хуралдаанаар Авто замын он дамжин хийгдэж байгаа ажлуудын  тухай, Нийслэлд 2013 онд гүйцэтгэх авто замын ажлын талаарх нарийвчилсан мэдээлэл, 2013 онд гүйцэтгэх хөрөнгө оруулалтын ажлын бэлтгэлийн тухай, зэрэг асуудлыг хэлэлцлээ. Энэ жил шинээр 45 байршилд авто зам, замын барилгын  ажил хийхээр төлөвлөжээ.Замын ажил хийж дууссаны дараа, инженерийн шугам сүлжээг шинэчлэх, шугам сүлжээнд гарсан гэмтлийг засах зэргээр бүтээн байгуулалтын ажлыг сүйтгэх явдал гардаг. Тиймээс энэ байдлыг халж, ногоон байгууламж, бүтээн байгуулалтын ажлыг сүйтгэн, үргүй зардал гаргахүйн тулд энэ жил хийхээр төлөвлөгдсөн авто замын 45 байршлын замын зурагт орж буй шугам сүлжээний  нарийвчилсан судалгааг хийж, ерөнхий төлөвлөгөөний газрын дэвсгэр зурагт байхгүй, инженерийн шугам сүлжээний мэдээллийн санд бүртгэгдээгүй шугам сүлжээг 10 хоногийн хугацаанд илрүүлж, тогтоох үүргийг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн түрүүчийн хуралдаанаас холбогдох албаныханд өгсөн. Энэ үүргийн дагуу төлөвлөлтөнд орсон 45 байршлын замын зурваст орж буй шугам, сүлжээнд тодруулга хийсэн байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Нацагдоржийн танилцуулснаар 2013 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн авто зам, замын байгууламжинд орж буй дулаан,  цахилгаан, усан хангамж, ариутгах татуурга, холбооны шугам сүлжээг тодруулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран 2 сарын 21-нээс эхлэн хийж гүйцэтгэсэн бөгөөд 45 байршлын 20 байршилд нь шугам сүлжээтэй холбоотой ямар нэг гэмтэл саатал гарахгүй болохыг тодотгожээ. Гэхдээ анхаарч ажиллах ёстой хэд хэдэн байршил байгааг хэллээ. Мөн авто зам дагуу цэвэр усны шугам 28 цэгт, бохир усны шугам  22 цэгт замыг огтлон гарч байгаа бөгөөд замын дагуу цэвэр усны 24, бохир усны 17 шугам явсан байна.Тиймээс замын байгууламжуудын газар шорооны ажил хийж эхлэхдээ газар доорхи шугам сүлжээтэй байгууллагуудаас зөвшөөрөл авч ажиллах шаардлагатай гэж үзжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ