Фукушимад хор хавдрын өвчлөл нэмэгдэж эхэллээ

img

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар Японы Фукушима арлын оршин суугчид сүүлийн хоёр жил хорт хавдраар өвчлөх нь ихсэж байгаа нь ажиглагджээ. 2011 оны гуравдугаар сард есөн магнитутийн хүчтэй газар хөдлөлт болж улмаар Японы зүүн хойд нутгийн Фукушима аралд байрлах атомын цахилгаан станцын дөрөв дэх риактор дэлбэрсэн.Дэлбэрэлтээр атомын хор агаарт цацагдаж олон тооны хүн амь насаа алдсан юм. Энэ хэрэг явдлын дараа тус улсын эрүүл мэдийн яамнаас атомын хорт бодисыг идэвхгүйжүүлсэн. Тиймээс ямар ч хор хөнөөл дахин учрахгүй гэж мэдэгдэж байсан. Гэтэл сүүлийн жилд тус арлын оршин суугчид хорт хавдраар өвчлөх тохиолдол ихсэж байгааг атомын хорт бодистой холбоотой гэж тайлбарлахад хүрээд байна. Тухайн үед дэлбэрэлт болсны дараагаар оршин суугчдыг атомын хор агаар цацагдсан газраас нүүлгэн шилжүүлж агаарыг хоргүйжүүлсэн гэдэг ч түүний үр дагавар арилаагүй хэвээр байгаа аж. Хорт хавдрын өвчлөл нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор хүрээлэн буй орчинд шинжилгээ хийхэд бага зэргийн атомын холбогдолтой хорт бодис илэрсэн байна. Гэхдээ энэ нь маш эмзэг мэдрэмтгий хүмүүст болон дархлаа султай хүмүүст илүүтэйгээр нөлөөлж байгаа гэнэ. Түүнчлэн хордсон эмэгтэйн хөхний сүүгээр дамжин бага насны хүүхдэд тохиолдох өвчлөл их байгаа гэж ДЭМБ-аас мэдээлж байгаа. Хорт хавдраар өвчилж байгаа хүүхдүүдийн олонхи нь эмэгтэй хүүхдүүд байгаа аж. Мөн насанд хүрэгчдээс эмэгтэйчүүд хөхны хорт хавдраар өвчлөх нь илүүтэй ажиглагджээ. Харин хүн амын дунд нийтлэг тархаад байгаа өвчлөл нь бамбай булчирхайн хорт хавдар болоод байгаа юм.Эдгээрийг нөгөө талаас стрэсстэй холбоотой гэж тайлбарлаж байна. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kukulkan:
hamgiin aimshigtai n ireeduin huuhduud yasan ch eruul huuhed torohgui dee
2013-03-11
Мэдээниихээ эх сурвалжаа??
2013-03-02
зочин:
Тийм ээ, цөмийн хаягдал, цацраг идэвхт бодис булшилна гээд байдаг шдээ. Тэгээд л тэр нэр томъёог мартагнуулж байхгүй юу.
2013-03-02
ЯГ МАНАЙ ХОНГОР ШИГ ЭРХ БАРИГЧДЫН ХУВЬД БҮХ ЗҮЙЛ ЗҮГЭЭР БАЙДАГ
2013-03-01
atomyn hort bodis geed baih yum. Tsatsrag idevhit bodis, tsatsrag tuya gej nerleed sursan zanshsan ug ni beleehen baina shuu dee. survaljlagch guai. esvel albaar bulzaaruulah geed baina uu?
2013-03-01