Он дамжин хэрэгжиж байгаа замын ажлыг хугацаанд нь дуусгах үүрэг өглөө

img

Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хуралдаанд авто замын он дамжин хийгдэж байгаа ажлуудын  тухай   мэдээллийг  Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогч Н.Гантөмөр танилцууллаа. Энэхүү хуралдаанд мөн он дамжин хэрэгжиж байгаа замын ажлыг гүйцэтгэгч компанийн удирдлага, төлөөллүүд байлцан ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Улсын төсөв болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр 12 ажил, харин хөгжлийн банкны санхүүжилтээр 11 ажил он дамжин хэрэгжих юм байна.  Он дамжин хэрэгжиж байгаа зам, замын байгууламжийн ажлын гүйцэтгэл дунджаар 50 хувьтай байгаа бөгөөд цаг хугацаанд нь дуусгаж чадна гэдгээ гүйцэтгэгч компанийн удирдлагууд хэлж байлаа. Зам засвар, шинэчлэлтийн ажил газар чөлөөлөлтийн асуудлаас болж удааширч байгааг замын компанийнхан хэлсэн. Замын зурваст байрлаж байгаа айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай шийдвэрлэж чадвал гэрээний хугацаандаа ажлаа бүрэн дуусгах боломжтой гэсэн юм. Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас замын ажлыг хугацаанд  нь эхлүүлж, гэрээний хугацаанд ажлаа дуусгах хэрэгтэй. Тиймээс замын зурваст байгаа айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохих хууль, дүрмийн дагуу шийдвэрлэж, эрчимжүүл гэсэн үүрэг өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Hotiin dargaa, hugatsaa chuhal. zamiin chanar uunees ch iluu chuhal shuu. zamiin terguunii, Mongold tokhironjtoi technologi, material ashiglah tal deer ajillachee
2013-03-01