МСБХ-НЫ УРИЛГААР АМЕРИК ДАСГАЛЖУУЛАГЧ ИРЛЭЭ

img

Өнгөрсөн сард чуулганаа хуралдуулж шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн МСБХ-ны урилгаар АНУ-ын “Глобал Спортс Партнерс” байгууллагын мэргэжилтэн, дасгалжуулагч Люк Симонс манай эх оронд ирээд байна. Тэрээр өсвөрийн тамирчдад системтэй сургалт өгөх, шигшээ багтай хамтрах гэсэн үндсэн 2 чиглэлд ажиллахаар болж өчигдөр спортын мастер Д.Маргад-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сити” клубээр зочилжээ. АНУ-даа нэр хүнд бүхий “Глобал Спортс Партнерс” байгууллагын тухайд дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулдаг. Салбар олон нэгжтэй. Монголд уригдсан Люк Симонсын хувьд сүүлийн 3 жил Хятадад томилогдон ажилласан. Дасгалжуулалтын арга зүй тал дээрээ өндөр туршлагатай нэгэн гэнэ. Тэрээр Монголд байх  хугацаандаа МСБХ-той хамтран олон ажил хийхээр төлөвлөсөн байна.  Тодруулбал сагсан бөмбөгийн эх орон АНУ-ын сургалтын системийг монголд нэвтрүүлэх, өсвөрийн тамирчидтай ажиллах, Америк Монгол 2 орны баг тамирчдыг хамтарсан бэлтгэлд гаргах, багш дасгалжуулагч, тоглогч солилцож туршлага, ур чадвар хуваалцах, мэргэжлийн түвшний сагсан бөмбөгийн бэлтгэлийн  бааз байгуулах  зэрэг ажил төлөвлөжээ. МСБХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pizda sags suraad yah yum yamar lebron shig togloj chadah bish
2013-03-02