Эрүүл мэндийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

img

Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй “Эрүүл мэндэд иргэдийн оролцоо” сэдэвт нийгмийн эрүүл мэндийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар зохиогдлоо. Энэхүү хэлэлцүүлэг нь хүн амын эрүүл мэндийн асуудал бол зөвхөн эрүүл мэндийн байгууллага, эмчийн асуудал биш харин иргэн та өөрийн эрүүл мэндийг хамгаалах талаар юу хийж чадах вэ? Бусад салбарууд иргэдийн эрүүл мэндэд ямар үүрэг оролцоотойг хөндөх, иргэд хамт олон, хороо дүүрэг, эрүүл мэндийн байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцон, цаашид хэрэгжүүлэх асуудлаа тодорхойлох зорилготой юм. Тиймээс орчны бохирдол, зөв зохисгүй хооллолт, осол гэмтэл, нөхөн үржихүй, хүүхдийн эрүүл мэнд, хөдөлгөөн эрүүл мэнд гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн иргэдээс гарсан саналыг нэгтгэн зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад нь хүргүүлэх юм байна. Дашрамд дуулгахад, “Эрүүл мэндэд иргэдийн оролцоо” сэдэвт энэхүү хэлэлцүүлгийг 21 аймаг, нийслэлийн бүх дүүргүүдэд зохион байгуулагдах аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

maya:
onoshlogoonii undur huchin chadaltai tonog tuhuurumj buh duurguuded bairshuul. zeregtseed emch naraa chadvartai bolgo, yeruusuu uvchtunuu onoshilj,emchilj chadahgui bn!
2013-03-01