Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэв

img

1990 оны Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий Алсамблейн чуулганы шийдвэрээр жил бүрийн 3 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр” болгон зарласан бөгөөд 1972 оны энэ өдөр Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын дүрмийг баталсан гэдэг. 2011 онд Швейцари Улсын Женев хотноо зохион байгуулагдсан Олон улсын  иргэний хамгаалалтын байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн 44 дүгээр чуулганы шийдвэрийн дагуу “Иргэний хамгаалалт ба Иргэний нийгэмийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх нь” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон юм. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой гамшиг олонтаа тохиолдож, хүмүүнлэгийн хямрал, иргэний дайн зэрэг хор хөнөөлтэй олон үр дагаварыг бий болгосон бөгөөд эдгээрээс шалтгаалж олон мянган хүн амь насааа алдаж, орон гэргүй болж, эдийн засагт хүнд гарз хохирол учирч байна. Ихэнх улс орнууд уг өдрийг тохиолдуулан хурал зөвлөгөөн, радио телевизийн хэлэлцүүлэг, нээлттэй өдөрлөг, гамшгаас урьдчилан сэргийлэх дасгал сургууль зэрэг олон үндэсний хэмжээний арга хэмжээг санаачлан зохион байгуулдаг бөгөөд энэ нь тухайн байгууллагад ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийн чадавхи болон Иргэний хамгаалалтын бүтэцийг тал бүрээс нь үнэлж дүгнэх боломжийг олгодог юм. Тиймээс энэ өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс санаачлан дүүргийн Засаг дарга, Засаг даргын зөвлөлийн гишүүд,  “Басархан” цэцэрлэг, 4-р цэцэрлэгийн хүүхэд багачуудыг анги байгууллагатай танилцуулж, 39, 51, 67-р цэцэрлэгийн багш, сурагчдад Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааг зохион байгууллаа. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ