Дуучин Сийл шинэ найз бүсгүйтэй болжээ

img

Холливудын алдартай үлгэр жишээ хосуудын нэг бол яахын аргагүй дуучин Сийл болон“Victoria’s Secret”-ийн супер модель Хайди Клум нар байсан. Гэвч тэд өнгөрсөн жил зургаан жилийн амьдралаа цэглэж салцгаасан юм. Сийл эхнэртэйгээ эргээд нийлнэ гэсэн сэтгэлээр багагүй хугацааг ганцаараа өнгөрүүлсэн ч тэрээр саяхан шинэ  найз бүсгүйтэй болжээ. Түүний дараагийн найз бүсгүй нь Хайдигийн нэгэн адил царайлаг шаргал үст бүсгүй аж. Сийл шинэхэн  найз бүсгүйтэйгээ гадуур зугаалж олны өмнүүр явах болсон нь энгийн найзууд биш гэдгийг нотолж байгаа. Хосуудыг хамтдаа зугаалж байхыг нь ч нууц дуранчид авсан байна. Гэсэн ч тэд дотно харилцааныхаа талаар нууцалсан  хэвээр байгаа юм. Харин Хайди Клумын хувьд дөрвөн хүүхэд болон бие хамгаалагчийнхаа хамтаар Бевэрли Хилзт амьдарч байгаа. Сийл, Хайди нарийн салалт Хайдигийн бие хамгаалагчтайгаа амрагийн холбоотой болсноос үүдэлтэй гэдэг. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bataa:
Daraagiin shine naiz ohin ni bi bolohson 96686265
2013-03-03