УБТЗ-д техникийн шинэчлэл хийнэ

img

Засгийн газрын хуралдаанд өчигдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх хүрээнд Монголын талаас оруулах 125 сая ам.доллараар тус нийгэмлэгийн суурь бүтцийн дохиолол холбооны байгууламжийг шинэчлэх, автомат хориглол нэвтрүүлэх чиглэлээр хийсэн судалгааны талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
 Энэхүү судалгааг үндэслэн техникийн шинэчлэлийн арга хэмжээг 70 сая ам.долларт багтаан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Дохиоллын  системийг нэвтрүүлснээр тээх нэвтрүүлэх хүчин чадал 15-20 хувь хүртэл нэмэгдэж, жилдээ 28-30 сая тн ачаа тээвэрлэх боломжтой болно. Өртөө хоорондын замд нэг биш 2-3 галт тэргийг цувруулан багцаар аялуулснаар тээх нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэнэ.
Холбооны системийг суурилуулснаар УБТЗ-ын 1951 онд тавигдсан галт тэрэгний хориг дохио дамжуулах агаарын ган шугамыг буулгаж, радио холбоогоор бүрэн шинэчлэх юм  байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zamchin:
tsalingaa nemeech ee ta nar tsalin gej hereg alga pub nii zuugchtei adilhan tsalintai zamchin gej yu bhav de
2013-03-04
o nar:
баяр хүргэе
2013-03-04
UBTZ:
МАРШАЛ ЧОЙБАЛСАН ГУАЙ 2 АХЫН АРГЫГ ОЛЖ АЛСЫГ ХАРЖ СААГААД ШИРГЭДЭГГҮЙ СААЛИЙН ҮНЭЭ БЭЛДЭЖ ӨГӨӨД ТЭНГЭРТ ХАЛЬСАН. ТЭР ИХ ХҮНИЙ БЭЛДЭЖ ӨГСӨН ХООЛЫГ АЯТАЙХАН ХАЛБАГДААД ИДЧИХ УХААНТАЙ ААВЫН ХҮҮ Л ТӨМӨР ЗАМД ХЭРЭГТЭЙ БАЙНА. СЭРЭЭНЭНДОРЖОО ХИЧЭЭЖ ҮЗЭЭРЭЙ
2013-03-03
sereenendorj:
bi holbooni engineer uchiraas zamiin darga bolson deeree gyals jaakhan holbooni yum shakhaadkhay. kkk
2013-03-03
явдаг зам нь илжрээд /дам утгаар/ дуусаж байхад хэчнээн шинэ техник аваад яах юм нэг л өдөр гүүрээр гарч ювтал цөмрөөд орчихвол хэн хариуцах вэ эхлээд дэр модоо бетон болго рейлс төмрөө соль нарийн царигтай болго гээгүй шүү гэхдээ таван толгойгоос урагш 300 хүрэхгүй кмын замыг нарийнаар тавьбал оночтой шүү хил дээр гааль хяналтаа ачих цэгтээ ч хяналтаа засаг авахаар юу гэж сул урсдаг юм хоосон тэнэгтэж хяналтгүй урсаад дуусна гэж хадны мангааны үлгэр бүү яриад байгаач чөдөр тушаануудаа
2013-03-03
zochin:
Orsuudaas tumur zamaa salgaj chadahgui aisaar biagaad uhev gegch bolov
2013-03-03
mongolchud uursduu yagaad odoo boltol tumur zamdaa hurungu oruuldaggui yum be,orosuud oruulaad bdag uursduu baodgui. eniig ni hujaanuud ashiglaad boohoi boroonoor gej nariin tsarigaa shahah geed bujignuulj bna. hujaagiin tumuriin hog orj irvel buun osol avaar evdrel geed ashiglaltiin zardald ni mongol suhruh bolno.
2013-03-03
Dampuu orosuudaas salaagui tsagt naad tumur zam chini hezee ch hugjihgui..!!!!!
2013-03-03