Сайншанд цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх хөрөнгийг гаргахаар боллоо

img

 “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий төрийн өмчит “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ийн 34-өөс доошгүй хувийг төр, үлдсэн хувийг хувийн хэвшил эзэмшихээр холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрчлөн зохион байгуулахыг  Засгийн газрын хуралдаанаас  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад даалгалаа.
Тус цогцолборын 2013 онд хийгдэх байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 14 тэрбум 100 сая төгрөгийг зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Хөгжлийн банкинд зөвшөөрлөө. Ил уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор байгуулж байгаа аж үйлдвэрийн анхны цогцолборын эхний энэ хөрөнгө оруулалт болоод хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Ямар ч улс хил дээрээ цогцолбор барьж байгааг хараагүй вюм байна. Замын-үүд төмөр замынхаа эргэлтийг ч дйилэхгүй байж барина гэдэг ёстой ТЭНЭГ толгой нь эргэсэн хүний бодол.... тэр бүтээгдэхүүнийг зөвхөн хятадад борлуулах уу?? ийм мөхөс тэнэг бодлоор битгий бодооч. Замын-Үүд угаасаа газар нутаг ч багатай сум, энэ мэтийн тэнэг яриаг тэр Замын-Үүдийн муусайн суугуул тэнэгүүд хийж байгаа биз. Улс орныхоо эрх ашгийг хар тэхүү?? ямар ч усны нөөцгүй, элсэн цөлд цогцолбор баригдах уу??
2013-03-03
aj uildveriin park gene uu uildveriin tuv gene uu aj uildveriin buteegdehuun hideg uildver baiguulah ni zuv, harin yagaad zaaval sainshand gej? oyutolgoi, tavan tolgoi-s olborloson tuuhii edee sainshand hurtel 200-300 km gazar zuuh hereg uu? tegeed yagaad oyutolgoid orchin ueiin erdenet shig hot barij bolohgui gej, usan hangamjiig ni shiidej chadval oyutolgoi yum uu zamiin uud-d enehuu aj uildveriin parkiig barih ni hamgiin zuv shiidel bno. ene ch shine tumur zam shig jenco-giin eeljit mungu ugaalt bolood l duusna daa, tumur zamaas 55 saya dollar odoo 14 mlrd tugrug, jonhuu chi hezee uuj idej hanah luivarchin beee???????
2013-03-03
энэ шамбааралдааныг орон сууц, эрчим хүч УНДНЫ УС бусад дэд бүтэцүүд даах болов уу энэний оронд бусад төвүүдэд тараан байрлуулбал орон нутгийн хөгжилд нэмэртэй мэт
2013-03-03