Өрхийн эрүүл мэндийн асуудлаар зөвлөлдөнө

img

“Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шинэчлэл” улсын зөвлөлгөөн маргааш 10.00 цагаас “Blue sky” цамхагийн хурлын танхимд эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тус зөвлөлгөөнийг Эрүүл мэндийн яам, Мянган сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл хамтран зохион байгуулах бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд өрхийн эрүүл мэндийн төвийн тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэж, хөгжлийн шинэчлэлийн стратеги, бодлогыг хэлэлцэх аж. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Д.Удвал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, АХБ-ын эрүүл мэндийн мэргэжилтэн Клауд Бодарт болон албаны бусад хүн оролцоно. Хуралдаанд нийт 265 хүн оролцох бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч, сувилагч зэрэг 200 орчим төлөөлөгч оролцох ажээ. 2012-2013 онд өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр бодлогын шинж чанартай эрх зүйн бичиг баримт гарч, түүнийг хэрэгжүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанарт ахиц гаргах, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх явдал хамгийн чухал. Иймд өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр тулгамдаж байгаа асуудлыг хамтран шийдвэрлэж, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг шинэчлэх зорилгоор шийдвэр гаргах түвшний болон хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч байгууллагуудын хамтарсан зөвлөлгөөн зохион байгуулж, тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, өрхийн эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх шинэчлэлийн стратеги, бодлогыг батлах ажээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
УДВАЛ САЙДАД. ЭМИЙН АПТЕКЭД ХУДАЛДААНД ЗАРЖ БАЙГАА ЭМИЙН ҮНЭ ДЭНДҮҮ ҮНЭТЭЙ БАЙНА.ҮҮНИЙГ БОЛИУЛЖ ТӨРИЙН МЭДЭЛД АВМААР БАЙНА,ЭМЧИД ҮЗҮҮЛЭХ,ШИНЖИЛГЭЭ,ЗҮРХНИЙ БИЧЛЭГ ХИЙХ БОЛОХООР МӨНГӨ НЭХДЭГ БАЙДЛЫГ БОЛИУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ӨГНӨ ҮҮ? ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ДААТГУУЛАХ АШИГ БАЙНА УУ? ҮР ДҮНГЭЭ АВЧ ЧАДХГҮЙ БАЙНА
2013-03-25
zoblogoond oroltsogch nartaa bayar hurgei
2013-03-03