Монголын тэрбумтнуудын өдүүлсэн хэрэг

img

Монголын тэргүүн тэрбумтнуудын жагсаалтад эхний 100 дугаарт жагссан эрхмүүдээс АТГ болон хүчний байгууллагын үүдийг сахин хэл ам таталж яваагаас нь  “Шууд Эм Эн” мэдээллийн дэлгэц цувралаар хүргэхээр боллоо.

Салаавчны хэрэгтэн Ц.Шинэбаяр

УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн сүргээсээ тасарч экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай дэр нэгтгэсэн УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн үүдийг зуны турш сахисны эцэст шүүхээс саяхан тэнсэн харгалзах ял авсан юм.

Өнгөрөгч жилийн хавар хүчнийхэн Н.Энхбаярыг баривчлах үеэр түүнийг төрийн албан хаагчийн өмнөөс салаавч гаргасан гэсэн үндэслэлээр прокуророос  хэрэг үүсгэсэн.

Улмаар Хан-Уул дүүргийн шүүхээс эрүүгийн хуулийн 230.1-д зааснаар "Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн" хэмээн үзэж нэг жилийн тэнсэн харгалзах ял оногдуулсан юм.

Шүүх хурал дууссны дараа  экс гишүүн Ц.Шинэбаяр “Юу гэсэн үг вэ, салаавч гаргалаа гээд тэнсэн харгалзах ял оноолоо. Энэ хэрэг юунаас болж гарсныг та бүхэн мэдэж байгаа. Н.Энхбаярыг баривчлах үеэр Авлигатай тэмцэх газрынхан гэрт нь орж ирсэн. Тэгэхэд биднийг шилэндээ гараа аваад хэвт гэсэн. Би "Та нар болиоч" гэсэн. Тэд сонсоогүй. Сонсохгүй болохоор нь салаавч гаргасан. Тэгэхэд миний хоолой сөөсөн, дуу гарахгүй байсан” хэмээн өөрийгөө өмгөөлсөн үгийг сэтгүүлчдээр дамжуулан олон нийт рүү дайж байв.

Харин  АТГ-ынхан өнгөрөгч дөрөвдүгээр сард МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан саатуулахаар гэрт нь дайрч орох үед Ц.Шинэбаяр салаавч гаргаад зогсохгүй, төрийн албан хаагчийн биед халдсан учраас энэ зохисгүй үйлдэлд нь хариуцлага тооцсон нь зүйн хэрэг гэж үзэж байгаагаа мэдэгдсэн.

Монголын тэргүүн тэрбумтнуудын жагсаалтад 400 сая ам.долларын хөрөнгөөрөө эхний 40 дүгээрт жагсдаг эл эрхмийн мэдэлд  423,8 сая тонн нүүрсний нөөцтөй “Адуун чулуун”-ы уурхай, түүнчлэн 250 саяар үнэлэгдэх “Чандмань тал” ХК, 500 саяын үнэд хүрэх “Ганхэрлэн” ХК-иуд бий.

Будилаантай тэрбумтан Б.Чойжилсүрэн

Увс аймгаас өнгөрөгч 2012 оны сонгуулиар МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулан парламентын зөөлөн сэнтийд заларч нүдэндээ гал цогтой явсан үе Б.Чойжилсүрэнд бий. Гэвч төд удалгүй ангийн нөхөр Ч.Хүрэлбаатартайгаа хамт шүүхийн танхим руу  хөтлөлцөн ирсэн юм.

Эл дуулиан дэгдэхээс өмнө урт чигтэй сэтгүүлчдийн овоо хараанд хэргийн эзэн хэнгэргийн дохиур Б.Чойжилсүрэн өртсөн байв. Сонгуулийн дараачаас тэднийг намын нөхдийн хамт УИХ-ын 2012 оны сонгуулиар Увс аймагт мөнгө тараан, хууль бусаар сонгогдсон гэсэн мэдээлэл ар араас нь нийтлэгдэж эхэлсэн. Эл мэдээлэл ч удалгүй батлагдаж Б.Чойжилсүрэнг шадар туслах, ухуулагч нарын хамт сонгуулийн хууль тогтоомж зөрчин сонгогчдод бэлэн мөнгө тараасан, төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан зөрчил гаргасныг шүүхээс тогтоожээ.

Улмаар УИХ-ын сонгуулын 15 дугаар тойргийн хорооны 2012 оны зургадугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгох шийдвэрийг шүүх эрх мэдлийнхээ хүрээнд гаргаснаар Б.Чойжилсүрэнгийн парламент дахь суудал ганхаж эхэлсэн юм.

Учир нь УИХ-ын сонгуулийн хуульд зааснаар  нэр дэвшигч иргэдийн саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан, төрийн албан хаагч, насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан бол нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасахаар тусгасан юм.

Нэр дэвшигч ялалт байгуулж, УИХ-ын гишүүний тангараг өргөсөн хойно гэм буруутай нь тогтоогдвол тухайн УИХ-ын гишүүний мандатыг хүчингүй болгож, 30-аас дээш хувийн санал авсан дараагийн нэр дэвшигчийг өргөн барихаар хуульчилсан байдаг.

 Тун удахгүй төрийн өндөр албан тушаалаас хүчээр бууж магадгүй болоод буй УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 180 сая ам.долларын хөрөнгөөрөө Монголын тэрбумтнуудын жагсаалтын 35 дугаарт бичигддэг. Түүний хөрөнгөөс цухас дурдвал “Хурд” компанийн эзэн.

Түүнчлэн барилга угсралт болон хөрөнгө оруулалтын чиглэлээр ч үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайлбал, Урлан бүтээх төвийн дэргэдэх орон сууцны хорооллыг барьж, Урт цагаан, Цэцэг зочид буудал, Оргил рашаан сувилал, 5-р сургууль, Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд гэх мэтээр 3-20 сая долларын зургаан томоохон барилгын төсөл хэрэгжүүлж, нийтдээ 1 оффисын барилга, 4000 орчим айлын 28 блок 1-р давхартаа үйлчилгээний төвтэй байрнуудыг барьжээ.

Мөнгөний машин хочит Ч.Сайхансамбуу

УИХ-ын 2008 оны сонгуулиар Завхан аймгаас сонгогдож парламентад дөрвөн жил суусан Нарантуулын босс Ш.Сайхансамбуу ч АТГ-ын үүдээр ороод гарсан нэгэн.

УИХ-ын гишүүн  байхдаа тэрбээр “Би авлига өгсөн гишүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байна” гэсэн ярилцлагыг нэгэн сонинд өгсөн нь түүнийг эрүүгийн хэрэгт татах үндэслэл болсон. Тодруулбал, түүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс, албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн гэдгээр сэжигтнээр  тооцон хэрэг үүсгэн шалгасан боловч прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгосон юм.

Мөнгөний машин гэх хочтой тэрбээр 500 сая ам.долларын хөрөнгөөрөө тэрбумтнуудын жагсаалтын 17 дугаарт бичигддэг. Түүний мэдэлд ”Нарантуул Шилтгээн” ХХК, “Амко” ХХК, “Нарантуул Трейд” ХХК, “Нарантуул Шейл Ойл” ХХК, Орос-Финландыг холбосон модны бизнес, Шанхайд 45 сая еврогоор боссон шилний үйлдвэр, гурилын үйлдвэр, хоёр ч орд газар гээд үл хөдлөх хөрөнгийн жагсаалт нь хөвөрнө.

Оюутан ахуй цагаасаа хар зах буюу Дэнжийн мянгад панз үсэргэж явсан тэрбээр 1983 онд Их сургуулийг инженер мэргэжлээр төгсч улмаар Орон сууц нийтийн аж ахуйн усны газраас ажлын гараагаа эхэлжээ.

 Завсарчнаас инженер, хотын захиргааны орон сууц хуваарилалтын тасгийн мэргэжилтэн хүртэл дэвшихдээ байрны бизнес эрхэлж чамлааргүй хөрөнгө хураасан нь өдгөөгийн “Нарантуул” захын босс болоход нэлээд түлхэц болсон гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Нарантуул зочид буудлаа барихад 4.5 сая доллараар зарцуулсан бол Шанхайд бүрэн автоматчилагдсан шилний үйлдвэрийг 45 сая еврогоор босгосон гэх.

Дархан эрхтэй тэрбумтан Ц.Анандбазар

УИХ-ын 2012 оны сонгуульд тоосоо өргөхөөр зүтгэсэн “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазарыг өнгөрөгч сонгуулийн өмнө АТГ-аас баривчилсан нь олны чихийг дэлдийлгэсэн. Гэхдээ баривчилгаа тун удалгүй сонгуулийн шоу болох нь олон нийтэд ил болсон юм. Монголын тэргүүн тэрбумтны жагсаалтад эхний 69 дүгээрт жагсдаг түүний мэдлийн компани болох “Сод монгол”-той холбоотой хэл ам олны зүгээс байнга гардаг.

 Өнгөрөгч 2010 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Яаралтай түргэн тусламжийн автобаазын хашаанд “Сод Монгол” групп хууль бусаар шатахуун түгээх станц барьж том толгойлсон. Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй Яаралтай түргэн тусламжийн төвийн авто баазын хашаанд дур мэдэн станц бариулж эхэлсэн нь их хэмжээний авлигын асуудалтай гэж тухайн үед олон хүн хардаж байсан юм.

Орон сууц, сургууль, эмнэлэг, Гаалийн төв лабораторийн барилга зэрэг хүн ам төвлөрсөн, шигүү баригдсан барилга байгууламжийн дунд ШТС байрласан нь аюултай гэдгийг найман настай хүүхэд ч ойлгоно. Хууль дүрмийг нь харсан ч тэр. Шатахуун түгээх станцын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн техникийн ерөнхий шаардлагад ШТС-ыг орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хананаас 50 метр, олон нийтийн үйлдвэрийн газрын барилга байгууламжийн хананаас 100 метрийн зайд барих ёстой гэж тусгасан байдаг.

Дархан эрхээрээ далайлган тэрбээр зах зээлд онгоцны шатахууны ханш тонн тутамд 710 ам.доллар байхад МИАТ компанид 1065 ам.доллараар худалддаг гэх мэдээлэл ч бий.

Үргэлжлэл бий

Н.Түвшин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Tednii hurungiig huraaj avch ard tumend hurteeltei zuil hiivel ard tumnii setgel teniine dee.
2013-03-04
nubyuuvyuu:
sheviii mongolians gedegiigshd ene kinon deer
2013-03-04
dara:
MAN-ii ajliin chadvargui gemt hahuulichidiin turiin sistem iimerhuu niigemiin junk gemt heregtnuudiig turuulj Terbumtan gesen hoch uguulsen bolno.
2013-03-04
Unshigch:
Uursdiinhuu durguichuudiig l Delgej baina gej todotgoson bol bol. AN-in Bathuu, H.Battulga,Bat-Uul, Gonchigoo,Elbegee,Arbin, Erdenee, Gundalai,,Sonompil geed tsubuulaad bicheech!Ar ubruus garsnaar ni yalgaad, shudarga bai l daa
2013-03-04
ZAIL:
NAAD SONGUULI LUIVARDSAN HULGAICHUUDAD ARGA HEMJEEG EE AVAACH EE...UHSENII 180 SAYA ? 180 SAYA $ DOLLARTAI HUND PARLAMENT HEREGGUI ,ZAILJ UZ !
2013-03-04
5555:
ядуучууд л эдгээрийг ийм баян болгосон одоо ядуучуудад хишигээ хайрлах болсон л баймаар юмдаа
2013-03-04
dara:
MAN-ii ajliin chadvargui gemt hahuulichidiin turiin sistem iimerhuu niigemiin junk gemt heregtnuudiig turuulj Terbumtan gesen hoch uguulsen bolno.
huts gechi:
zail
2013-03-04
ganaa:
Tanhimiin Mini Golf club neegdlee.Bid Mongoldoo tanhimiin Mini Golfiig delgeruuleh,sonirhogchdiin toog nemegduuleh,temtseen uraldaan zohioh,togloj surah huseltei hundee zaaj surgah zorilgotoi.Ta buhen manai clubt irsneer:9 nuhtei zulgen zam,hole in one zulgen,dasgal surgaltiin tor,entertainment golf(sagsan,tennisen,bowlingan,billiardan,kazino ruleten)zergiig toglon choloot tsagaa ongorooh bolno.Tom hun 1 tsag ni 10000tog,huuhed 5000tog.Hayg:Japan elchingiin urd DB building-n bair.Utas:95000020,95055595
2013-03-04
доогий:
шуудынхаан та нар хамгийн ялдам бялдуучид учир танай сайтаас хүмүүс дайжиж эхэлж байна. нэр ус мэйл хаяг ч гэх шиг.
2013-03-04