Төрийн ордонд Эдийн засгийн чуулган эхэллээ

img

Монголын Эдийн Засгийн Форумаас зохион байгуулж буй Монголын эдийн засгийн ээлжит чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус чуулганаар төр засаг, бизнес, олон нийтийн байгууллагууд, судлаач мэргэжилтнүүд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Энэ үеэр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна нийгмийн 1000 гаруй манлайлагчид нэгэн дор цугладаг тул ажил, бизнесийн маш өргөн холбоос үүсгэж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өрнүүлдэг чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Энэ удаагийн чуулганаар Эдийн засгийн хөгжил, Нийгмийн бодлого, Ногоон өсөлт буюу инновацийн бодлого гэсэн үндсэн чиглэлүүдээр хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Энэхүү чуулганы үндсэн зорилго нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, тулгуур салбаруудын тулгамдсан асуудлуудаар бодлого боловсруулагч, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвшилцөлд хүрэхэд туслахад чиглэх аж. Өдгөө гурав дахь удаагаа зохион байгуулах гэж буй Монголын эдийн засгийн чуулган нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, ойлголтыг нэгтгэж, эдийн засгийн хөгжилд хамтдаа зүтгэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, алдаа эрсдэл болон амжилтын гарцыг зөв тодорхойлох өндөр үр дүнтэй, өргөн цар хүрээтэй ажил юм хэмээн зохион байгуулагчид нь дүгнэж байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ