Дэлхий дахины долоо хоногийн тойм

img

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд болж өнгөрсөн улс төр, үйл явдлын тоймоос хүргэж байна. Энэ өдрүүдэд улс орнуудад улс төртэй холбоотой үйл явдал болох сонгууль, шинэ томилгоо, тангараг өргөх ёслол зэрэг олон үйл явдал болсон юм. Шинэ долоо хоногийн эхний өдөр Өмнөд Солонгос улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч тангаргаа өргөснөөр үйл явлын өрнөл эхэлсэн. Түүний дараагаар хэд хэдэн улс төрийн айлчлал хийгдсэн билээ.

Мөн АНУ шинэ засгийн газраа байгуулж байгаатай холбоотойгоор шинэ сайд нар томилогдож үүрэгт ажлаа хүлээн авсан юм. Энэ долоо хоногт тус улс тагнуулын төв газрын даргаа томилохоор сенатыг хуралдуулах юм. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүйг эхээс уншина уу.

БНСУ-ын ерөнхийлөгч тангараг өргөлөө

Өнгөрсөн онд болсон сонгуулиудын бас нэгэн онцлог нь анх удаа Өмнөд Солонгос улс эмэгтэй ерөнхийлөгчтэй болсон явдал байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт тус улсын ерөнхийлөгч Пак Кын Хе ирэх таван жилд улс орноо удирдан чиглүүлэх ажлаа албан ёсоор эхлүүлэх тангаргаа өргөлөө. Пак Кын Хегийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг үзэхээр 300 гаруй мянган хүн хонхны талбайд цугласан. Ерөнхийлөгч Пак Кын Хе ард иргэддээ хандан улс орны гэрэл гэгээтэй хөгжил цэцэглэл, хүчирхэг эдийн засаг, ажлын байр, нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ хууль ёсоо чандлан дээдэлдэг ирээдүйг бий болгохоор зүтгэхээ амласан  юм. Түүнчлэн Пак Кын Хе өөрөө ерөнхийлөгчийн алба хаших үедээ бусад орнуудтай харилцах харилцаагаа өргөжүүлэхн хажуугаар хамгийн их санааг нь зовоож байгаа Умард Солонгос улстай харилцаагааа нэг алхмаар ч болов сайжруулахын төлөө ажиллах болно гэдгээ өөрийн илтгэлдээ тусгажээ.

Италийн сонгууль гацаанд оров

Италид энэ сарын 24, 25-нд парламентын сонгууль явагдаж өндөрлөлөө. Бүх нийтийн сонгуулийн санал хураалтын дүнгээр Пьер Луижи Берсанийн толгойлсон Зүүний төвийн эвсэл 29.54 хувийн санал авснаар парламентын доод танхимд ялалт байгууллаа. Харин экс ерөнхий сайд Сильвио Берлусконийн удирдсан барууны төвийн эвсэл парламентын сонгуульд ялагдал хүлээлээсэн. Гэсэн ч Берлусконийн нам Сенатын дээд танхимд ялалт байгуулсан юм. Учир нь  Сенат нь бүс нутагт авсан саналын тоогоор тодорхойлогддог учир Берлусконийн намынхан 116 суудалтай болсноор Сенатын дээд танхимд ялалт байгуулж чадлаа. Тэгэхлээр парламентын 630 суудлаас 340 суудал авсан Берсанийн эвсэл парламентын доод танхимд буюу Депутатуудын танхимд ялалт байгуулж харин Сенатын танхимд ялалт байгуулж чадсангүй. Харин экс ерөнхий сайд Сильвио Берлусконийн удирдсан барууны төвийн эвсэл Депутатуудын танхимд ялагдал хүлээж харин Сенатын танхимд ялалт байгууллаа. Сенат нь парламентын танхимын ямар ч шийдвэрийг хааж болох учраас уг сонгуулийг улс төрийг ганцаанд оруулсан сонгууль боллоо гэж хэлэхэд хүрээд байна. Энэ удаагийн Италийн парла­мен­тын сонгууль тун чухал. Учир нь тус улсын ойрын дөрвөн жилд төрийн эрхийг авсан намд Италийн санхүүгийн гацааны учирыг олох хүндхэн даалгавар ногдоно. Евро бүсийн санхүүгийн хямрал Грек, Итали, Испани гэсэн орнуудад хамгийн хүндээр нөлөөлсөн. Энэ онд Италийн эдийн засаг жигдхэн сэргэх төлөв байдал ажиглагдаад байгаа талаар шинжээчид хэлж байсан юм.

Ромын пап сүүлчийн номлолоо хийлээ

Ромын пап 16 дугаар Бенедикт өөрийн сүүлчийн номлолоо Ватиканы сүмд хийв. Ингэснээр тэрээр өөрийн дараагийн залгамжлагчдаа суудлаа тавьж өгч буй хэрэг болж байгаа  юм. Энэхүү номлолыг сонсохоор гэгээн Петерийн талбайд мянга мянган хүн хүрэлцэн ирсэн байлааа. Тэрээр өнгөрсөн найман жилийн хугацаанд бурхны өмнө үнэнч шударгаар ажилласнаа олны өмнө хэлж дэлхийн бүх хүмүүстэй болон өөрийн орны ард иргэддээ хамгийн сайн сайхныг хүссэн нь дамжиггүй.

Түүний эрүүл мэндийн байдал сайнгүй байгаатай холбоотойгоор ийнхүү суудлаасаа өөрийн хүсэлтээр татгалзаж байгаа. Харин сүмийнхэн түүний орыг залгамжлах дараачийн папыг сонгох ажилд нэлээд анхаарлаа хандуулж байгаа юм. Мэдээж хэрэг ингэхдээ бүх талаараа үнэнч бурхны төлөө хүнийг сонгох ёстой. Түүнээс гадна дараачийн пап ламтныг 80-аас доош насны хүнээр  тодруулахаар папууд судалж байгаа. Учир нь шинэ пап одоогийн пап ламтны захисан хэлснийг гүйцэлдүүлэх,  сүмдээ аль болох олон жил ажиллах хүнийг сонгох явдал юм.

АНУ-ын сайдууд тодорч байна

АНУ шинэ засгийн газраа бүрдүүлж эхнээсээ сайдуудаа нэрлэж эхэлж байгаа. Америкийн сенат  Чак Хейгелийг АНУ-ын батлан хамгаалахын шинэ сайдаар батлав. Түүний нэрийг энэ албан тушаалд дэвшүүлснийг 58 сенатч дэмжиж, 41 нь эсэргүүцсэн байна. Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогдоход Хейгелд наад зах нь 51 санал авах шаардлагатай байсан юм.

Чак Хейгел Вьетнамын дайнд оролцож явсан юм. 1997-2009 онд  төрөлх Небраска муж улсаас сенатад сонгогдон ажиллаж байжээ. Бүгд найрамдах  намынхан Хейгелийг хэтэрхий зөөлөн сайд болно хэмээн болгоомжилж байна. Тэр Пентагоны санхүүжилтийг хасахыг уриалж, АНУ, Израилийн нягт харилцааг шүүмжилдэг бөгөөд дахин дахин хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлэхийн оронд цөмийн зэвсэгтэй болохоос татгалзахыг Иранд ятгах бодолтой байгаа ажээ. Харин өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын сенатын хурлаар дахин нэгэн шинэ сайд томилсон нь их  гүрний мөнгөний авдарын түлхүүрийг атгах сангийн  сайдаа баталсан явдал юм. Санал хураалт 71 сенаторын 45 нь дэмсэнээр түүнийг энэ албан тушаалд томилох шийдвэрт хүрчээ. Ардчилагч Жек Лью  1998–2001 онд ерөнхийлөгч Билл Клинтоны үед Захиргаа, төсвийн албыг толгойлж байсан. Хожим нь тэрбээр 2006-2009 онд дэлхийн томоохонд тооцогдох “Сити групп” гэх банкны корпорацид удирдах ажил хийж байсан туршлагатай удирдагч юм.

Одоо сенаторууд ирэх сарын эхээр Тагнуулын Төв Газрын даргыг томилох асуудлыг хэлэлцэх ажээ.

Японд Боингийн нислэгүүдийг цуцлав

ЯпоныAll Nippon Airways” компани Боинг 787 онгоцны бүх нислэгүүдийг наад зах нь ирэх тавдугаар сар хүртэл цуцаллаа. Энэ нь өмнө гарсан Боинг онгоцтой холбоотой асуудлуудаас үүдэлтэй гэж албаны эх сурвалж мэдэгдсэн. Өнгөрсөн нэгдүгээр сард Боингтой холбоотой олон асуудал үүсч хэд хэдэн оронд олон тооны зорчигчтой нислэгүүд саатах, ослын буулт хийх зэрэг үйлдлүүд гарсан юм. Эдгээр нь ноцтой осол аваар, техникийн гэмтэл байгаагүй ч тэжээлийн аппаратад асуудал үүссэн байжээ. Японд нислэгүүдийг цуцлах болсон шалтгаан нь тэдгээр онгоцуудад шалгалт хийж техникийн бүрэн бүтэн байдал болоод өмнө нь алдаа зааж байсан системүүдийг дахин шалгах юм.

Энэ нь хамгийн их зорчигчтой үе буюу японы “Алтан долоо хоног”-ийн баярын үеэр тохиож байгаа нь иргэдэд хүндрэл учруулахын зэрэгцээ бусад тээврийн хэрэгслүүдийн ачааллыг нэмэгдүүлэх шалтгаан болж байна. Эдгээр 1700 рейс нийт 3600 нислэг цуцлагдана. Нислэгүүд цуцлагдахтай холбоотойгоор багагүй санхүүгийн асуудал үүсэж байгаа. Үүнээс болж “All Nippon Airways” 1.4 тэрбум орчим иенийн  алдагдал хүлээх юм.

Оскар 2013-ын эзэд тодорлоо

Кино академийн тэргүүн дээд шагнал гардуулах “Оскар”-ын наадам орон нутгийн цагаар 24-ны 17:30 цагт, харин Монголын цагаар 25-ны 09:30 цагт Лос-Анжелес хотын “Долби” театерт зохион байгуулагдлаа. Түүнчлэн Америкийн кино академийн зургаа мянга орчим гишүүн номинаци бүрт саналаа өгч тодоруулдаг юм.  85 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн наадам анх удаа онлайнаар санал хурааснаараа онцлогтой.

Нийт 24 төрөлд олон арван уран бүтээлчиийн шилдэг кинонууд өрсөлдсөнөөс “Лайф оф Пай” буюу “Пай-ын амьдрал” кино нийт дөрвөн шагнал, “Арго” болон “Лес Мисерэблес” кинонууд тус бүр гурван шагнал харин “Жанго суллагдсан нь”, “Линколин” болон “Скайфол” зэрэг кинонууд тус бүр хоёр шагналыг хүртсэнээр тус наадмаас хамгийн олон шагналыг авсан уран бүтээлүүдээр шалгарлаа. Мөн олон шинэ залуу уран бүтээлчид энэ жилийн наадмаас шагнал хүртсэн юм.

Э. Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ