Владимир Потанин хөрөнгийнхөө ихээхэн хэсгийг буяны ажилд өгөх бодолтой байна

img

Оросын нэрт бизнесмен Владимир Потанин  хөрөнгийнхөө ихээхэн хэсгийг буяны зорилгод өгөхөөр шийдвэрлэжээ. Харин “хүүхдүүддээ гэр орондоо аж төрж, сайн боловсрол, эмнэлгийн үйлчилгээ авах боломж олгох төдий л хэмжээний  багаахан мөнгийг үлдээж байна”.  Владимир Потанин телевизийн “Россия-1” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо өчигдөр ингэж  хэлэв. Потанин  хөрөнгийнхөө   ихээхэн хэсгийг буяны зорилгод зориулах шийдвэрээ “өөрийн хүүхдүүдийг энэ олон тэрбумын хөрөнгөнөөс хамгаалахыг хүсч байна,  тэрбумын хөрөнгө  хүнд өөрт нь  дарамт  болж, түүнийг  ямарваа санаачлага гаргах боломжгүй болгодог” гэдгээр тайлбарлажээ.  Хүүхдүүддээ “хэдэн арван сая рублийн хэмжээний”  мөнгө үлдээнэ, үүнээс илүүг чадахгүй  гэж Потанин хэлсэн байна. Оросын хамгийн баян хүмүүсийн нэг  өөрийн хөрөнгөний тухай хэлэхдээ:  “Хэрвээ “Форбс” сэтгүүлийг уншвал, тэнд намайг  бараг л 14 тэрбум доллартай гэсэн байна лээ, тийм  болох  болтугай“  гэжээ. “Нийгэмд өрөө буцааж өгөх үзэл баримтлал дэлхийд газар сайгүй байдаг”, тодруулвал “амжилттай сайн ажилласан бүх баян хүн энэ тухай бодож, өрөө төлж  байгаа”  гэж Владимир Потанин хэлсэн байна. Гэвч тэд ямар нэг  талаар  буруутай гэсэндээ биш, харин тэднийг илүү аз дайрч, илүү их амжилтад хүрсэн учираас,  тэд одоо  эргэн тойрныхоо  аж амьдралыг илүү сайн болгохоор хүч чармайлт тавьж байгаа юм.  “Хүмүүс  чамд илүү сайн ханддаг болж, баян цатгалан хэмээн чичлүүлэхгүйн тулд  нийгмийн тусын төлөө ажиллах хэрэгтэй”  Потанин хэлсэн байна. Орост  олныг хамарсан буяны үйл ажиллагааг гүнзгийрүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа тэр илэрхийлжээ. “Хүмүүс өөрийн найз нөхөд, хөрш, ойрын дотнын хүмүүстээ тусладаг,  багашаархан байлаа ч гэсэн  буяны зоримлгод аль хэр зүйлийг зориулж чадаж байгаагаар нь  нийгэм аль хэр төлөвшиж, хэрхэн амжилттай хөгжиж байгааг дүгнэж болно” гэж Владимир Потанин төгсгөлд нь хэлжээ. Потанин гурван жилийн өмнө Билл Гейтс, Уоррен Баффет нарын байгуулсан   “The Giving Pledge” клубт нэгдсэнийг Лондоны “Файнэншл таймс” сонинд өмнө нь бичиж байсан бөгөөд тус клубийн гишүүд  хөрөнгийнхөө талыг буяны зорилгод зориулах  үүргийг сайн дураараа авьсан байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ