
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал блогоороо дамжуулан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд хандан байр сууриа илэрхийлжээ. Тэрээр өнгөрсөн намрын чуулганы явцад УИХ-ын үйл ажиллагаанаас ажиглагдсан, анхаарал татсан зарим асуудлаар санал бодлоо хуваалцжээ. Тэрээр "Байнгын хорооны тоог нэмэгдүүлж нэг гишүүн гурван байнгын хооронд харьяалагдахаар болгосон нь ёстой “жонхуу” гэгч болов. УИХ-ын нэрийн өмнөөс дөрөвхөн гишүүн шийдвэр гаргадаг болчихож. Энэ бол арай хэтэрсэн зүйл.УИХ, АН бүлэг Төрийн алба-г бэхжүүлэхэд ихээхэн анхаарах ёстой. Төрийн албаны босго алхасан хэн боловч “намынхаа гэх” бүхнийг хаалганы цаана үлдээж Монгол төрийн “хар хүн” боллоо гэж гүнээ ухамсарлан төрийн албыг залгуулах учиртай. Гэтэл төрийн албанд орчихоод намын зүтгэлтэн мэт аашилж, төрийн албаны уламжлал жудгийг хөсөрдүүлж байна" гэж бичжээ.
Мөн "Шантаажлагчидад зориулж хууль гаргадаг боллоо. Нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх гэж л хууль баталдаг болохоос биш шантаажлагчидад зориулж хууль батлаж таарахгүй. Өмнө нь төрийн албыг данхайлгалаа гэж АН-ынхан ихэд эсэргүүцдэг байсан. Иргэд өөрсдөө Засгийн эрхийг барихдаа хэлсэн ярьснаасаа ухарч, төрийг төрлийн алба болгож буйг баримт гарган шүүмжлэж буйг эрх биш анзаарч байгаа биз дээ. Үнэндээ Монголын төр хэдхэн хүний тоглоом болж байна. 2013 оны төсвийг хэлэлцэн батлах гэж бас л “гурилдсан” зүйл хийсэн. Жишээ нь Засгийн газар нь юунд зарцуулах гэж буй нь мэдэгдэхгүй, задаргаагүй 50 тэрбум төгрөг УИХ-аар батлуулах гэж улаан цайм зүтгэж байж батлуулсан. Уг нь УИХ төсвийн төгрөг тутамд маш чанд хяналт тавьж байх учиртай. Энэ эрх үүргээ Засгийн газартаа “найзархан намчирхан шилжүүлдэг” УИХ байж таарахгүй" гэх зэргээр хатуухан үг чулуудсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ