
1877 оны гуравдугаар сарын 4-нд америкийн зохион бүтээгч Эмиль Берлинер микрофон бүтээсэн байна.
Үүнээс нэг жилийн өмнө Александр Белл гэдэг хүн мөн микрофон бүтээсэн ч, түүнийг шингэн дамжуулагч гэж нэрлэжээ. Берлинер дамжуулж байгаа дуу авиаг цэвэрлэн, идэвхижүүлж, микрофон гэж нэрлэсэн нягт биш контакт бүхий телефон утасны дамжуулагч бүтээжээ. Ингэж боловсронгуй болгосноор холбооны үр нөлөөтэй хэрэгсэл болсон байна.
Белл телефон утасны тухай сонсоод, Берлинертэй шүүхээр заргалдсан ч, патент эзэмших эрхийг авч чадаагүй ажээ. Тэгээд Белл 50 мянган доллараар Берлинерээс патентыг аваад, өөрийг нь телефоны техникийн ерөнхий мэргэжилтнээр компанидаа (“Белл Телефон Компани”) ажилд авсан байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ