Юрий Сенкевич мэндэлжээ

img

Оросын эрдэмтэн, телевизийн хөтлөгч, “Кино аялагчдын клуб” студийн захирал  Юрий Александрович Сенкевич  1937 оны гуравдугаар сарын 4-нд  Чойбалсан аймгийн Баянтүмэнд төржээ.  Тэгэхэд цэргийн эмч эцэг, сувилагч эх хоёр нь Монголд ажиллаж байсан байна. Сенкевичийн нэвтрүүлэг сүүлд нь Гиннессийн номонд бичигдэж, Оросын телевизийн “ТЭФЭ” гэдэг дээд шагналаар шагнагдсан юм. Юрий Сенкевич Оросын аялагчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Оросын сэтгүүлчдийн эвлэлийн гишүүн, Олон улсын хүмүүнлэгийн тусламж, хамтын ажиллагааны сангийн хоёр даргын нэг, Оросын телевизийн академийн академич, төрийн шагналт байсан бөгөөд олон одон, медалиар шагнагджээ. Дэлхийн янз бүрийн нутагт олон эрдэм шинжилгээний ангийн үйл ажиллагаанд оролцож байсан байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ