Зууны дээрмийг зохион байгуулагч нас баржээ

img

“Галт тэргэнд үйлдсэн том дээрмийг” зохион байгуулсан Брюс Рейнольдс  Их Британид 81 настайдаа нас баржээ. ХХ зууны зартай гэмт хэрэгтний нэг болох энэ хүний төрөл төрөгсөд  радио өргөн нэвтрүүлгийн Би-би-си корпорацид ингэж мэдээлсэн байна. Гэр бүлийнхний хэлснээс үзвэл, Рейнольдс Лондон хотын өмнөд  захын дүүрэг дэх гэртээ нойрондоо нас баржээ. Сүүлийн өдрүүдэд түүний бие тавгүй байжээ. Бараг 50 жилийн өмнө 1963 оны наймдугаар сард дээрх дээрмийг үйлдсэн байна. Рейнольдс 2,6 сая фунт авч явсан галт тэргийг 13 хамсаатныхаа хамт дээрэмджээ. Өнөөгийн ханшаар энэ нь бараг 40 сая стерлингийн фунт  (60,5 сая ам. доллар) болж байна. Гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа тэр гадаадад таван жил нуугдаж  байжээ.  Рейнольдсыг 1968 онд л  баривчилсан байна.  Тэр 25 жилийн ял сонсож, үүнээс арван жилийг нь эдлэжээ. Сүүлд нь тэр сэтгэцэд нөлөөтэй бодис худалдсан хэргээр бас нэг удаа ял сонссон байна. Өнгөрсөн зууны 80-ад оны сүүлчээр Рейнольдс өөрийнх нь “зартай” гэмт хэргийн тухай кино хийхэд зөвлөхөөр ажиллажээ. Сүүлд нь тэр өөрийн намтарчилсан ном бас бичсэн байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ