Ректор асан Б.Дамдинсүрэн оюутнуудын мөнгөөр “тоглоогүй” гэв

img

ШУТИС-ийн ректорын зөвлөх Б.Дамдинсүрэнгийн 60 тэрбум төгрөгтэй холбоотой мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарах болсон. Тодруулбал, салбар сургууль,  оюутныхаа тоогоор улсдаа дээгүүрт ордог тус сургуулийн хуучин удирдлагууд  оюутны сургалтын төлбөр болох 60 тэрбум төгрөг, оюутны тэтгэлгийн 70 мянгыг арилжааны банкуудад байршуулан хүүлж, хэдэн зуун сая, тэрбумын ашиг унагадаг талаар мэдээлэгдсэн юм. Уг хэргийг ШУТИС-ийн хуучин ректор Б.Дамдинсүрэн, проректор Г.Дамдиннямын шийдвэрээр шийдвэрлэдэг байсан гэдэг. Тэрбээр оюутны нэрээр орж ирдэг 60 тэрбум төгрөгийг «Голомт» банкинд олон удаагийн давтамжтайгаар байршуулан, хүүг нь завшиж байсан  ба тэдний ашиг нь 40 тэрбум төгрөг болсон аж. Гэтэл Голомт банкны зүгээс дээрх сургуулийн одоогийн удирдлагуудад «Танай сургуулиас байршуулсан 20 тэрбум төгрөгийн хүү болох 400 сая төгрөгийг хэрхэх вэ?» гээд хүүг нь өсгөх санал тавьсан байна. Гэтэл сургуулийн удирдлагууд «Бид мөнгө байршуулаагүй. Юун мөнгө хаанаас гараад ирэв?» гээд шалгуулснаар уг мэдээлэл олон нийтэд ил болж, холбогдох албаныхан уг асуудлыг шалгаж байгаа юм. Харин өнөөдөр оюутнуудын мөнгийг хувийн зорилгоор банкинд байршуулж, хүүг нь завшсан гэгдэж байгаа ШУТИС-ийн ректорын зөвлөх Б.Дамдинсүрэн хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр Монгол ньюс мэдээллийн төвд тус сургуулийн Нэхмэлийн хүрээлэнгийн захирал Д.Энхтуяа, Оюутны холбооны тэргүүн н.Мягмардорж нарын хамт мэдээлэл хийсэн. ШУТИС-ийн ректорын зөвлөх асан Б.Дамдинсүрэн энэ үеэр “Өдрийн сонин”-д гарсан “ШУТИС-ийн оюутнуудын төлбөр болох 60 тэрбумын хүү нь оргүй алга болжээ” нийтлэл нь ор үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээлэл гэдгийг хэлмээр байна. Би 2006-2012 оны хооронд тус сургуулийн ректорын зөвлөхийн үүрэг гүйцэтгэсэн. Хэвлэлүүдээр гарсан 60 тэрбум төгрөгийн хүүгийн асуудал үндэслэлгүй зүйл. Учир нь манай сургуулийн жилийн төсвийн орлого өнгөрсөн оноос л нэмэгдэж, 40 тэрбумд хүрсэн. Гэхдээ энэ нэмэгдэлд зарим сургуулиудыг манай ШУТИС-ын харъяа болгож, оюутны тоо 36 мянганд хүрсэнтэй холбоотой. Тэрхүү 40 тэрбумын асуудлыг би ганцаараа мэдээд гарын үсэг зураад шийдчих ч асуудал биш. Салбар сургуулиудын захирал, нягтлантай зөвлөлдөж, шаардлаагтай зүйлд хөрөнгө оруулдаг юм. Голомт банкнаас 400 сая төгрөг хүүний мөнгө өгөх гээд сургууль дээр ирсэн гэж мэдээлсэн байсан. Манай сургуулийн зүгээс багш нарын нийгмйин асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус банктай харьцах болсон. Цалин, санхүүгийн бүхий л асуудлаа Голомтоор дамжуулж, улмаар хөнгөлөлттэй зээл тусламж авах зорилгоор хамтран ажиллаж ирсэн нь үнэн. Тэрнээс биш мөнгө байршуулаад хүүг нь аваад байсан юм байхгүй” гэв. Оюутны холбооны тэргүүн н.Мягмардорж энэ үеэр “Би өнгөрсөн оны аравдугаар сараас Оюутны холбооны тэргүүнээр ажиллах болсон. Намайг энэ ажлыг авахаас өмнө есдүгээр сарын Оюутны 70 мянга саатсан. Мөн хамгийн анх 70 мянган төгрөг оюутнуудад  тараах болсон тэр үед нэг сар хожимдож ирсэн юм билээ. Бусад тохиолдолд манай сургуулийн оюутнуудын 70 мянга сар бүр ямар саатах зүйлгүй товлосон өдөр хоногтоо ирж байсан” гэв. Мөн энэ үеэр ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн захирал Д.Энхтуяа хэлэхдээ 800 сая төгрөг буюу 391 мянган еврог хүнд зээлүүлсэн. Зээлсэн хүн нь ч олдохгүй байгаа талаар бичсэн байсан. Энэ бол худлаа мэдээлэл. Энэ мөнгөөр Герман улсад үйлдвэрлэсэн нанотехнологийн тоног төхөөрөмж оруулж ирсэн. Уг тоног төхөөрөмжийг манай сургуулийн доктор н.Мядагмаа захиалсан бөгөөд тэрбээр уг тоног төхөөрөмжийг ашиглан монгол гэрийн бүрээсийг нано технологиор үйлдвэрлэх юм. Хүйтний улиралд угсрах боломжгүй тул одоогоор манай сургуулийн агуулахад байгаа одоо дулаарахаар угсарч байрлуулан ашиглана. Инновацийн төслийн хүрээнд улсаас 100 сая төгрөг авсан тэрүүгээр нэн шаардлагатай бодис, урвалж зэргийг оруулж ирсэн байгаа гэлээ. Төрийн өмчит томоохон их дээд сургуулиудын нэг болох ШУТИС-ын хуучин удирдлагуудтай холбоотой мэдээллийг тэд ийнхүү няцааж, ташаа мэдээлэл хэмээн мэдэгдлээ. Ямартаа ч, уг хэргийг АТГ-ээс шалгаж эхлээгүй хэмээн тэд мэдэгдсэн. Гэхдээ уг хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс шалгаж байгаа тул дээрх өрнөөд буй хэргийн үнэн зөв нь удахгүй тодрох биз ээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

urianhai Mandakh:
damdin suren, damdinjav 2 niilj MAHN, MAN-iin erkh ashgiig uridil bolgoj ajilladag baisniig bugd medne. Damdin javiin uudend MAN -iin zaluucnuudiin baiguullagiin nuhud bainga bujignaj baisniig bid medne. Deed bolovsroliin baiguullagiig uls turiin erh ashgiin nudeer harj ajilladg baisniig niiteer medne. Edgeert dolinoj chaddaggui humuust vaj handdag baisniig niiteer medne.
2013-03-05
Frtr:
Rektor, prorektor hoeulaa shine Lexus570-iig ajlaa ugonguutee avsan baisan shu ho.
2013-03-04
Aagii:
800,000,000 say tugruguur oydliin mashin avsan geesen ug uu?
2013-03-04
hehe:
ямар л тэнэг хүн тиймээ би хүний мөнгөөр тоглосон гэж хэлэх вэ дээ ? мулгуу юм бичихийн
2013-03-04