Марк Энтонигийн ээлжит дурлалын эзэн тэрбумтан бүсгүй

img

Дуучин Марк Энтонигийн дурлалын романс үргэлжилсээр ээлжит бүсгүйгээрээ “Chloe” брэндийн өв залгамжлагч Хлое Гринийг сонгожээ. Марк 44 настай бол Хлое дөнгөж 21 настай. Хосуудын насны зөрүү их ч тэд өөрсдийн харилцаандаа сэтгэл хангалуун байгаа гэнэ. Хлое Марк Энтонигийн том охин Арианагаас ердөө хоёрхон насаар эгч учраас тэдний энэ дурлалыг эцэг эх нь хүлээн зөвшөөрнө гэдэгт тэд эргэлзэж байсан. Харин тэрбумтан Хлое охиныхоо шийдвэрийг хүндэлж тэдний харилцааг хүлээн зөвшөөрсөн байна. Марк Женнифер Лопезоос салсныхаа дараа олон хүүхнүүдтэй нэр холбогдож байсан. Гэсэн ч хэнтэй нь ч хүүхдүүдээ танилцуулж байгаагүй гэнэ. Гэтэл тэрээр Хлоеийг өөрийн хүүхдүүддээ танилцуулж гадуур зугаалж Дисней лэндээр аялж нэг өдрийг зугаатай өнгөрүүлжээ. Ихрүүд нь ч Хлоет сайн хандаж дотно харагдаж байсан гэнэ. Хэдийгээр ихрүүд ээжийнхээ хамтаар амьдардаг боловч аавтайгаа байнга уулзаж холбоотой байдаг ажээ. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ