Улаанбаатарт 1-3 хэм дулаан байна

img

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 8-13 градус хүйтэн, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүсийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 1-3 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ